Бид хэзээ ч “төөрөгдөж мунхагласан үхэр”, “мухар сүсэгтэй муур”, “орчныхоо тухай маш буруу ойлголттой ч нохой”-той тааралдаж байгаагүй. Ухаангүй адгуус төөрч, будилж болох ч ухаантайн төөрөгдөлд унахгүй. Илжиг хэзээ ч “тээрэмд хичээн зүтгэвэл хойт насандаа морь болж төрдөг” хэмээн сүсэглэж зүтгэхгүй. Африкийн зэрлэг үхрүүд “лус савдагийг баярлуулах”-ын тулд нэгнийгээ матар буцалсан гол руу зориуд түлхэн унагаад тэрийгээ сайн үйлд тоолохгүй.
Саяны “Баяртай үдэш” нэвтрүүлгээр Баабар “Монголчууд зундаа мах иддэггүй байсан нь хөргөлтийн технологи гараагүй байсантай холбоотой. Хүн төрөлхтөн, Америкчууд ч тэр хөргөлтийн техник гарснаас хойш дөрвөн улирлын турш мах идэх болсон”-ыг ярьсан чинь баахан улсыг “баяргүй үдэш”-тэй болгоод хаячихав.
Эрхэм хайрт Төрзасагийнхаа амар амгаланг эрж, ам цагаан цаасаар хөл болгон, алтан үсгээр хэл болгон энэхүү захиаг бариулав.
#улстөр
#нийтлэл
Манай монголчууд мөн ч авъяастай, мөн ч их юм зохион бүтээдэг ард түмэн юм аа. Ийм юм хийчлээ, тийм юм зохиочлоо гэсэн мэдээ тасрана аа гэж үгүй.
#улстөр
#нийтлэл
Хөөрхий дөө, манай муу хэнийг яачлаа. Ямар сайн байхав дээ. Эхнээсээ яагаач үгүй бол яах ч үгүй байсан гэх ч хүн байна. Яасан ч байсан яах л байсан гэх нь ч л байна. Нэгэнт л яадгаа яасан хойно яалгах нь зайлшгүй гэх ч хүн бас байна. Яахыг ямар яалтай биш дээ, одоо яая гэхэв.
#улстөр
#нийтлэл