-фельетон-

Хөөрхий  дөө, манай муу хэнийг яачлаа. Ямар сайн байхав дээ. Эхнээсээ яагаач үгүй бол яах ч үгүй байсан гэх ч хүн байна. Яасан ч байсан яах л байсан гэх нь ч л байна. Нэгэнт л яадгаа яасан хойно  яалгах нь зайлшгүй гэх ч хүн бас байна.  Яахыг ямар яалтай биш дээ, одоо яая гэхэв.

Харин яг яахдаа яадаг ч нь ч юув дээ, гэж санагдсан шүү. За тэгээд яалгуулахгүй хүнийг чинь өөрөөр яалтай ч биш дээ. Юугийн нь яалгаад явах ч бас...юу харагдсан, нуух юу байхав.

Манай энэ хэн эд нар өнөө “ямар нохой юунаар” гэгчээр “яах минь” гээд давхилаа. Юунаасаа яагаад, юу руугаа яачихдаг нь зөв ч юм уу, бүү мэд. Хэн хэнийх нь талаар янз янзаар л ярьж байх юм.

Хэнийг нь бол юунаасаа “яаснаасаа болоод яахаас өөр замгүй болчихсон” ...тэгээд яалт ч үгүй болсон. Яасан ч ялгаагүй байгаа хэрэг. Тэгээд зүгээр яалгаснаас ингээд яалгавал арай юу юмуу гэж тэгсэн хэмээцгээж байна.

Харин хэнийг нь “юу нь яах гээд их яаж байгаа” тэрнээсээ өрсөөд яаж амжсан хэрэг. Сүүлд нь  “намайг яасан болохоор л яаж байгаа юм. Тэрнээс биш биш би яасан юм огт байхгүй” гэж хэлэх гээд байгаа гэх юм.

Харин нөгөө хэнийг болохоор “яах гэж яагаад байгааг нь яагаад ч ойлгохгүй” улс бас байна. Яахын оронд яадаг нь ч юу билээ.  Юунууд нь түүнийг “Манай хэн юу нь яалаа гэж яаж байгаа нь энэ вэ” хэмээн яацгааж байна.

Бас манай хэнийг яадаг улсууд нь их яацгааж байна аа. Яалцвал я яалцана л гэнэ. Манай хэн өөрөө яасаар байгаад яавал  хэдийгээр “өөрөө яасан ч гэсэн хэнийг л яаснаар тооцно” гэж байна.  Тэрийгээ ярьсаар хэн дээр ортол “ хэн ч байсан бүгд л хэн шүү дээ” гэж хариулсан байна.

Хэн ч өөрөө юу яасаар байгаад юу яах гээд гүрийж байна. Өөрөө бол “юу яатал юу яана” гээд байгаа боловч цаанаа бол яасаар байтал аандаа яачихдаг болов уу л гэж горьдоод байгаа болтой.Сониноос яасан айхавтар яадаг хүн юм бэ? Зүгээр хүн бол аль хэдийнэ яачихмаар. Гэтэл манай хэн яагаад л байдаг, яагаад л байдаг. Яах ч үгүй л байх юм.

Яах гээд байгаа нь ойлгомжгүй юм бас байна. Юунууд нь болохоор “манай хүн маань яасаар байгаад яачих вий...ер нь яачлаа ш дээ...” гээд гүйлдээд байх юм. Тэгсэн атлаа “Яахыг нь болиулж яавч болохгүй” гээд зүтгээд...Ингээд харахаар “Манай хэн яасан хэвээрээ л яачаасай” гэж бодоод байх шиг санагдсан шүү.