Цэнддоо

@tsenddoo
558
нийтлэл
26,032,100
уншигдсан
10,964
сэтгэгдэл

Намаа нам болгоно уу, нам болгоно уу, тэдний сонголт

Дангаараа эрх барьж ирсэн уламжлал нь сонгууль дамжин тасалдсны учир шалтгааныг олох асуудлыг хэрхэн хэлэлцэх нь олон түмний анхаарлын төвд байсан МАН-ын бага хурал “сүртэй дүртэй” болоод өнгөрөв. Гэхдээтэд 2000 онд ардчилсан нам ялагдсан шиг засгийн эрхээс бараг үртэсгүй хөөгдөөгүй л дээ.
#улстөр #нийтлэл

Бурхан болоочдын Бүгд найрамдах улс

Бурхан минь, манай засагтөр чинь амьд яваа ахмадын бичиг баримтыг хуурамч гэж үздэг, харин үхсэн байвал их л тааламжтай хандан тэтгэвэр олгоод зогсохгүй байнга нэмэгдүүлдэг, тэр ч байтугаа зээл олгодог болсон гэх. Итгэхгүй байгаа бол сонин эргүүлээд хар! Нас барж байж зээлээ бүтээсэн 10.000 иргэний тухай мэдээ сонин хэвлэлээр дүүрэн байгаа.
#нийгэм #нийтлэл

Өдөр нь үл мэдэгдэх түүхт ой

Нэр нь үл мэдэгдэх буюу нэргүй баатрууд гэж бий.Тэднийгээ ард түмэн нэр нь дуурссан баатруудаас дутахгүй хүндэлдэг. Тийм баатруудын гавъяаг дурсахын тулд мөнх гал, дурсгалын булш үйлдээд санан дурсдаг. Эрхэмсэг талийгаачийн шарилыг хүнээр, малаар тахиж ёсолдог балар үе нэгэнт өнгөрсөн тул тэмдэглэлт өдрүүдээр цэцэг өргөх гэхчлэнгийн зөв боловсон тайлга үйлддэг болж.
#улстөр #нийтлэл

Шинэ монголын “Шинэ монгол”

Нэг талаасаа монгол шиг боловсролоор цалгисан улс үгүй. Учир нь 1000 хүнд ногдох оюутны тоогоор АНУ-ын урд гарсан. Нөгөө талаасаа монголын боловсрол шиг үнэгүйдсэн боловсрол үгүй. Бакалаврын диплом нь гадаадад хүчингүй талдаа төдийгүй дотооддоо ханш муутай, уналт нь төгрөгтэйгээ ана мана.
#нийгэм #нийтлэл

Хакердуулсан малгай

Амгалан даргын мэндчилгээ амгалан байдал алдагдуулснаар энэ түүх эхлэв. Дүүргийн дарга байхаа больсон ч хүмүүс түүнийг “дарга” мэтчлэнгээр авгайлсаар байгаа юм.
#улстөр #нийтлэл

Буцснаасаа буцснаа буцаж…

Саяхан МАН сонгуулийн амлалтаасаа буцснаа, удалгүй буцснаасаа бас буцав. Хэрвээ усны шувуу буцаж явснаа, буцснаасаа буцвал сүрэг цуваагаараа сүйрнэ. Харин нам засаг яаж ч байсан “ёо гэхгүй нь сайхан” аж.
#улстөр #нийтлэл