Манай ерөнхий сайд ном бичжээ, бичиг үсэгтэй хүн ийм сайхан. Тэр номыг германд хэвлэж, юу л бол юу хэвлэдэг байх ийм сайхан. Германчууд түүнийг нь германаараа хэвлэсэнгүй, эх хэлээ гамнадаг улс ийм сайхан. Харин түүнийг англиар гаргаж, алдах юмгүй хэл ийм сайхан.
#нийгэм
#нийтлэл
Бид ихээ дээр үеийн андууд. Хуучин утга зохиолд“Ардын засаг ч гэж юу байлаа, авдаг өгдөг нь хаа ч байлаа” гэж гардаг шиг ардчилал мандахаас өмнөх үеийн нөхөрлөл.Яах гэж цаг хугацааны баримжааг “ардын засаг” гэдэг нэгжээр аваад байнавэ гэхээр ийм юм.1980-аад оноос олон нийтийн дунд ялангуяа залуу үеийнхний дотор улсынхаа засаглалын хэлбэр, арга барилд дургүйцэх нь их болоод ирсэн юм.
#улстөр
#нийтлэл
Хонь хариулж яваад нэг сонины тасархай олоод бөөн баяр болов. Тэр үед сонин олсон хүн баярладаг байж. Ядаж тамхи орооно, бэлэг бооно, гал ноцооно, гарын тос арчина, биедээ хэрэглэнэ. Мэдээж хэрэг, бичиг мэддэг бол уншина. Сонирхолтой нь сургуулийн өмнөх насны хоньчин хүү сүүлийн шалтгаанаар олзондоо баярласан юм даа.
#нийгэм
#нийтлэл
Муу: Манай орныг“Бондын бүгд найрамдах улс” гэх болсон
Сайн: Гэвч “Мал аж ахуйн орон” гэхээ больсон
#эдийн засаг
#нийтлэл
Энгийн дүрмээс эхэлье. Үндсэн ажилдаа тааруу нөхдүүд олон нийтийн ажилд идэвхтэй байдаг. “Хэн зүлэг услах вэ-Би”, “Манай байгууллагаас нэг хүн замын цас арилгах боллоо-Би”, “Буяны ажилд явах хүн байна уу-Би”, “Үйлдвэрчний татвар хэн хураах вэ-Би” хэмээн тэд дуугардаг. Тэнд үндсэн ажлаас бусад бүх юман дээр манлайлна. Харин тэр хүнийг бүгдээрээ таньдаг болдог.
#нийгэм
#нийтлэл
Юуны өмнө манай эдийн засаг унаж байгаа юм биш. Бид эдийн засгаа унагааж байгаа юм. Тэрнээс биш эдийн засгаа унагадаггүй газарт эдийн засаг нь гозойж л байгаа.
#эдийн засаг
#нийгэм
#нийтлэл