Төрийн дансыг шилэн болгож интернэтэд тавих шийд гарав. Маргаашаас нь “Дансны шил зарна” гэсэн зарлал гарлаа. Зарим байгууллага шилэн дансаа хагалсан явдал гарав. Тэд шилэн дансаа интернэт рүү зөөх замдаа шалан дээр унагасан учраас “зам тээврийн осол мөн” гэсэн дүгнэлт гарчээ.Дүгнэлтийн дагуу, санхүүгийн ажилтнуудынх нь машин жолоодох эрхийг зургаан сараар хассан байна.
#нийгэм
#нийтлэл
ХХ зуун домогт нүүдэлчид хэмээгдэх монголчуудын нүүр царайг өөрчилсөн юм. Орон гэр, амьдралын хэвшил, ахуй байдлаас эхлээд биеийн галбир царай зүс нь өөрчлөгдөв. Байшинд амьдардаг, өрнөд маягийн суурин хувцастай болоод зогссонгүй хөл нь тэгширч, нуруу нь тэнийн гоолигжиж, наранд түлэгдэж салхинд осгоруутсан хүрэн саарал царай нь зөөлөн цагаан болов.
#нийгэм
#нийтлэл
Бурхан минь, манай засагтөр чинь амьд яваа ахмадын бичиг баримтыг хуурамч гэж үздэг, харин үхсэн байвал их л тааламжтай хандан тэтгэвэр олгоод зогсохгүй байнга нэмэгдүүлдэг, тэр ч байтугаа зээл олгодог болсон гэх. Итгэхгүй байгаа бол сонин эргүүлээд хар! Нас барж байж зээлээ бүтээсэн 10.000 иргэний тухай мэдээ сонин хэвлэлээр дүүрэн байгаа.
#нийгэм
#нийтлэл
Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Игорь Владимирович Рой-той Өдрийн сонины ерөнхий эрхлэгчийн орлогч Б.Цэнддоогийн хийсэн ярилцлагыг толилуулж байна. Монгол, оросын хамтарсан үйлдвэрийн эргэн тойронд сүүлийн үед өрнөсөн зарим асуудлыг энд хөндөж ярилцсан юм.
#эдийн засаг
#нийтлэл
...ХХ зууны эхэн ба түүнээс өмнө монгол нутгаар аялсан хүмүүс нэгэн зүйлийг онцлон бичсэн байдаг. Тэд “Энэ нутагт банк гэж байхгүй.Тэр талын ойлголт ч үгүй. Хуримтлал үүсгэх сэдэл бодол бүр ч алга. Нэг л их олон мал, их төлөв адуу өсгөчихөөд, тэрийгээ хараад л баясч суудаг” хэмээн санаа нийлэн тэмдэглэжээ.
#нийгэм
#нийтлэл
Манай хотын дарга, энэ Бат-Үүл ёстой тэнэг дурак юм аа. Чамайг хотыг удирдаад жолоодоод аятайхан амьдар гэснээс Улаанбаатарыг хөгжүүлээд аль гэж хэн гуйсан юм бэ. Үе үеийн хотын удирдлага нь хувийн амьдралаа хөгжүүлээд болоод ирсэн байхад чи хотын амьдралыг хөгжүүлдэг хэн бугай билээ, аан?
#улстөр
#нийтлэл