Бусад өдөр гоёсон хүн содон л болохоос гоё үл харагдах нь сонин. Баярлаж байгаа хүн л хамгийн үзэсгэлэнтэй, баярлаж байгаа хүний өмссөн зүүсэн л хамгийн гоё гэдэг нь тэр ажээ. Хорвоо дэлхий гоё ч биш, муухай ч биш. Гагцхүү хүн л түүнийг сайхан болоод муухай харагдуулах ажаам.
Эдийн засгийн хөгжил, ялангуяа эрчим хүчний тусгаар тогтнолын эсрэг чиглэлтэй ийм тэмцэлдээ “эх орончийн нэр”, “байгаль хамгаалагчийн баг” ашиглах, улмаар “хөрш орнуудын явуулга” мэт ойлголт төрүүлдэг явдалтай тэмцэх ёстой.
-Мэдэж байна, мэдэж байна. Гэснээс, миний боов хаачив аа?
-Айн? Та чинь... угаасаа боовгүй шдээ.
-Сулиараад байгаарай, сая би хазаад орхисон...
-Хэнийхийг...
Сүүлдээ, “Манайх ялахын хэрээр л манайх ялагдаад” байгааг ерөөсөө ойлгохоо байлаа даа. Хаашаа л харна, манайхан дүүрэн хэрнээ манай гэх хүн ерөөсөө байдаггүй. Дээхнэ, “Манайх яллаа” гээд байхаар үнэмшээд хөөрөв дөө. Тэгсэн чинь “манайд л ялсан” байжаажүү? Манайхан ч манайхныхаа гарт үрэгдэх нь тодорхой боллоо.
Дижитал Монголд эмнэлгийн анхны тусламж нь өвчтнийг “унтраагаад асаах” алхам байх юм. Дижитал иргэн маань дахин ачааллахдаа алдаа заасаар байвал эрчимт эмчилгээнд шилжүүлэх нь тодорхой. Мэдээж олон дахин асааж унтраасаар алийгаа алдсан этгээд бол архаг дижитал өвчтөн байж таарна.
Эцсийн “Эргэлтийн цэг” гэж үү, ийм юм. Хэт алсын нислэгт, жишээлэхэд Өмнөд туйл руу ч юм очих замд “эргэлтийн цэг” гэж байдаг. Эргэж нисэх шатахууны нөөцгүй болох цэг. Замын агаар муудах, очих газар нь хүлээж авах боломжгүй боллоо гэхэд тэнд хүрэхээс өмнө буцна, амжаагүй бол цаашаа л яваад төгсгөлөө харахаас өөр замгүй. Манай улсын эдийн засаг аль хэдийнэ “эцсийн эргэлтийн цэг” дээрээ ирсэн. Цаашаа явбал бидэнд зөв тийшээ эргэх шатахууны нөөц үлдээгүй гэдгийг л хэлж байгаа юм.