Улмаар бурхангүй үзлийн шүтээн болсон Зөвлөлт ба БНМАУ-ын нам төрийн удирдагчийн зурагны ард Бурхан багш Буддагийн хөргийг оруулж жаазлаад өмнө нь зул өргөнө. Нам, эвлэлийн ажилтнууд ороод ирэхэд, хөөрхий нэг мунхаг сүсэгтэн Зөвлөлтийн удирдагч Леонид Брежневийн өмнө зул өргөж харагдах тул буруушаахад хэцүү. Амандаа юу гүвтнээд байгааг нь асуувал
-“Орон бүхний пролетари нар, нэгдэгтүн” хэмээн, Коммунист намуудын тунхагаас уншсан юм аа хүүхээ гээд амыг таглаж болно.
Цаг төрийн сэгсрэлтүүд бидний хэн маань бурханы бүрэлбаа, муу зүгийн чаралбаа болохыг ялгаруулан шигших мэт. Тэнгэр бурхан ч хүнийг хүнд нь таниулахын төлөөнөө хувь тавиланг нь сэгсрэн зугаацах мэт.
Япончууд шинэ хаан төр баримагц оны цолыг өөрчилдөг. Харин бид төр засаг солигдмогч “Төрийн хоч”-ийг шинэчилдэг уламжлалтай. Эби, Зи энэ тэрийн үед “Төрийн гурван өндөрлөг” маань цагаан сарын тавагныхаа цаанаас цухуйхгүй болсныг дурьтган “төрийн гурван намхан” хэмээн цоллож байжээ. Харин, шинэ үеийн төрийн хоч “Төрийн гурван Лзгана” байхаар журамлав гэнэ.
...ХХ зууны эхэн ба түүнээс өмнө монгол нутгаар аялсан хүмүүс нэгэн зүйлийг онцлон бичсэн байдаг. Тэд “Энэ нутагт банк гэж байхгүй.Тэр талын ойлголт ч үгүй. Хуримтлал үүсгэх сэдэл бодол бүр ч алга. Нэг л их олон мал, их төлөв адуу өсгөчихөөд, тэрийгээ хараад л баясч суудаг” хэмээн санаа нийлэн тэмдэглэжээ.
#нийгэм
#нийтлэл
Эрдэнэт үйлдвэр бол нэг талаасаа хүйтэн дайны хаялга байлаа. Учир нь 1970-аад оны эхээр дэлхийн томоохон зэс үйлдвэрлэгч Чилид төрийн эргэлт гарч, тэндхийн Зөвлөлтлөг удирдагч Сальводар Альендагийн засгийн газар унав.
#улстөр
#эдийн засаг
#нийтлэл
Түүхийг бахархан магтах, эсвэл муушаан жигших үзэл санаа нь үнэнийг гуйвуулахад хүргэдэг. Харамсалтай нь ХХ зуунд бидэнд олдсон түүхийн боловсрол нь дэглэмийнхээ үзэл сурталтай холилдсон. Магтдаг зүйлээсээ сүүдэр олохоос эмээдэг, муулдаг хэсгээсээ гэрэл харахаас дальдардаг болсон нь социалист дэглэмээс бидэнд үлдээсэн гамшигт өв.
Иймээс магтаж явсан хэсгийнх нь алдааг гаргаад ирэхээр “Түүх үгүйсгэлээ” гээд бархираад эхэлдэг дээ. Мөнөөх л гамшигт өв. Тэднээс “түүхийг үгүйсгэнэ” гэж яадгийг асуухаар хариулт байдаггүй. Их л сайндаа “Өнгөрснөө муулж болохгүй” гэнэ. Хариуд нь “За тэгвэл, Хүрээг Сю Шүжан эзлэсэн нь ёстой гоё гэх үү” гэхээр таг болох жишээний.