Цэнддоо

@tsenddoo
558
нийтлэл
26,032,100
уншигдсан
10,964
сэтгэгдэл

ГЭЭСЭН ГЭСЭН АВСАН ШҮҮ

“Гээсэн гэсэн олсон шүү”. Хаягдсан бичиг баримт мэтийг олж өгдөг үйлчилгээ ийм мессэжтэй.
#нийгэм #нийтлэл

Г.Манлайжав: Цөмийн энерги бол ирээдүйн хөгжлийн нэг тулгуур

Цөмийн аюулгүй байдлын нэг баталгаа нь “Аюулгүй ажиллагааны соёл”, бүх нийтийн боловсол, энэ салбарын эрдэм дэлгэрүүлэлт гэж үзэх болсон. Өөрөөр хэлбэл, цөмийн аюулгүй байдлын хамгийн том баталгаа нь “хүн төрөлхтний цөмийн мэдлэг” гэсэн үг. Энэ хандлага “Фукушимагийн үйл явдал”-аас хойш чухлаар тавигдах болсон. Цөмийн эрчим хүч, технологитой холбоотой мэдээллийг аль болох ил байлгаж, олон түмэнд түгээх нь мэдлэг дагасан сахилга бат, мэдээлэл дээр суурилсан ёс зүйн суурь болно гэсэн үг. Нэг талаасаа харанхуй айдас болгоомжлолоо давах, нөгөө талаас зүй ёсны болгоомж, шинжлэх ухаанлаг сэрэмжийг төрүүлэх ч гэмээр юм уу.

Буцснаасаа буцснаа буцаж…

Саяхан МАН сонгуулийн амлалтаасаа буцснаа, удалгүй буцснаасаа бас буцав. Хэрвээ усны шувуу буцаж явснаа, буцснаасаа буцвал сүрэг цуваагаараа сүйрнэ. Харин нам засаг яаж ч байсан “ёо гэхгүй нь сайхан” аж.
#улстөр #нийтлэл

Улсын дөрөв дэх “аймаар амьтан”

Цэвээн Жамсраногийн эрхэлж байсан “Шинэ толь” шинжлэх ухаан танин мэдэхүйн сэтгүүлээр баримжаалан, Монголд орчин үеийн сэтгүүл зүй үүсээд 101 жил болж байна гэж үзэн ойг нь тэмдэглэлээ. Яахав, бүх юм 21 онд эхэлсэн гэдэг үзэл суртлыг бодоход долоо найман жилээр цаашилсан хэрэг.
#нийгэм #нийтлэл

ОЛ, ТАРАА!

Монгол хүний хувьд өчүүхэн санаа зовохгүй бадарладаг зүйл бол зугаа цэнгэлийн хандив юм. Хэн ч “Бид хэд нэг сайхан цэнгэх гэсэн юм, чи мөнгө өгнө дөө” гэсэн хүсэлтийг өчүүхэн ч санаа зовохгүй тавина. Цаад хүн ч гайхахгүй “Аргагүй, аргагүй. Хүн байна даа энэ чинь, сайхан найр наадам хийлгүй яахав” гэж үзнэ.

Малчид ба Сепаристууд

Удаах ээлжинд малчдын бэлчээрээ харамлах төрөлхи зөн дээр дөрөөлөөд Монгол улсын төрийг сульдуулах, засаг захиргааны нэгжүүдийг төв засгийн газрын шийдвэрт үл захирагдах ханлигууд болгон салгах алхмууд хийгдлээ -Манай сумын нутаг дэвсгэрт Засгийн газрын шийдвэрээр байгуулж байгаа УЦС-ын байгууламжийг зогсоож өгнө үү гэсэн хүсэлтийг хөрш БНХАУ-ын төрд хандан гаргана гэдэг бол хэр баргийн автономиос ч давсан эрх мэдэл биз дээ, бодвоос. Жишээлэхэд, Орос юм уу Хятадын аль нэг автономийн тэргүүн гадаад руу ийм юм захиа бичвэл юу болохыг төсөөлөх ч аймаар.