Цэнддоо

@tsenddoo
558
нийтлэл
26,032,100
уншигдсан
10,964
сэтгэгдэл

Шинээр төрөхийн баясгалан

Бусад өдөр гоёсон хүн содон л болохоос гоё үл харагдах нь сонин. Баярлаж байгаа хүн л хамгийн үзэсгэлэнтэй, баярлаж байгаа хүний өмссөн зүүсэн л хамгийн гоё гэдэг нь тэр ажээ. Хорвоо дэлхий гоё ч биш, муухай ч биш. Гагцхүү хүн л түүнийг сайхан болоод муухай харагдуулах ажаам.

Турк тэмдэглэл: Ижил ба ондоо

Эхлээд нэр, усаа тохирч авна аа. Турк гэвэл Ази, Европыг дамнан оршдог улсын нэр бөгөөд Түрэг гэвэл хээр талд хөшөө дурсгалаа үлдээгээд одсон нүүдэлчний нэр. Турк гэж бичээд “Түүрэк” гэж дууддаг, яг л Пушкин гэж бичээд “Пүүшкэн” гэж хэлдэг шиг. Харин Анкара нь Турк улсын нийслэл, харин “Анкара дөнэр” гэвэл Улаанбаатарт байдаг Турк хоолны газрын нэр болох жишээний.

Далайд гарцгүй ч далай аваргатай улс байлаа гэж

Саяхан УИХ хуралдаж монгол бөхийн “далай аварга” цолыг хүчингүйд тооцлоо. Далайд гарцгүй ч гэсэн далай аваргатай байсан юмсан. Үнэн хэрэгтээ, Далайд гарцтай орнуудын холбоо(ДГОХ)-ноос манай гадаад яаманд эсэргүүцлийн ноот ирүүлж “далайд гарцгүй хэвтэж “Далай” гэсэн нэр хэрэглэн, бидний хэрэгт өнгөлзөхөө болихыг хатуу сануулъя” гэснээс хамаг хэрэг үүдэж.
#нийгэм #нийтлэл

“Алмасын цав”-д юу болов?

Адал явдалт хууч зохиолын зохиомж ч өвөрмөц. Жинхэнээсээ, гал тойрон суугаад хөөрөлдөх хачин сонин хуучийг амьсгаа даран чагнах мэт сэтгэгдэл төрүүлнэ. Хууч дотроос хууч төрж учир замбараагүй салбарлан одох мэт боловч өөр хоорондоо салшгүй холбоотойгоор эргэн нийлэх “шоорт стори”-нугуудын комбинаци. Хээрийн хойморт, ойн чөлөөнд түүдэг гал тойрон суугаад “юм юм үзсэн” гэх нэгнийхээ яриаг айдас, бахдал дүүрэн шимтэхэд эргэн тойрны мод бут хүртэл дуугаа хураан чагнах мэт болдог доо. Том хадны арын харанхуй сүүдэр, моддын цаана ч элдэв хий юмс нуугдаад: өөрийгөө мэдэгдэхгүйг хичээн, хууч түүх сонсонгоо: хааяа гэнэ алдаж хүний сонорт өртөөд алдрахыг мэдрэх мэтээр энэ номыг уншина, та.

Улсын гавъяат сонгогч

Монгол улсын ерөнхийлөгч Н.Энхбаяр саяхан өөрөө дахин сонгогдох гэж бодож байгаатайгаа холбогдуулан олон арван сонгогчоо төрийн дээд шагналаар мялаалаа.
#улстөр #нийтлэл

Валентин гэгээнтэн монгол хүн байжээ...

Тэрээр Монгол хүн байжээ. Уг нэр нь Балин тойн болно. Балин сайхан хийдэг тойн хувраг байжээ. Олноороо түүний хийсэн амтат балинг идэх дуртай байсан гэнэ. Ялангуяа найз охиноо дагуулж очсон хүнд илүү том балин өгдөг байсан тухай түүхийн сурвалжуудад өгүүлжээ. Залуус цагаан сарын дараа Хүрээ хийд шинийн тавгаа хурааж, балин элбэгших цагаар найз охиноо дагуулан очиж балингаар дайлуудаг байснаас "Балингийн өдөр"," Балин тойны өдөр" үүссэн ажээ. Эцэг эхийн зөвшөөрөлгүй гэрлэсэн хосууд түүний өгсөн балингаар гол зогоон амьдрах явдал ч байсан байна. Түүнийг нийгмийн халамжийн байгууллагыг үндэслэгч ч гэдэг. Улмаар халамжийн санд цугларсан хамаг юмыг авчихаад зөвхөн балинг нь өгдөг байсан учраас “сантай холбоотой юм”-нд хутгалдсан эхний алдартан ч гэдэг. ( Хууль зүйн сайд, Намбарбиш Энхбаяр “Балингийн сонсгол” хийх гэж байгаа сураг байна. Тэгвэл ч юм юм дуулдана даа. 2024)