Айх, айлгах нь хүний төрөлх чанар. Айдсын урлаг бол зугаа цэнгэлийн бизнесийн салшгүй салбар.
Бидний хүүхэд насны ийм урлаг жавжиндаа хуруугаа хийж нүүрээ хувиргаад хадны мангаа болж дүү нараа айлгахаас эхлээд, булангийн цаанаас гэнэт бултасхийж андуудаа цочоох хүртэл хөгжиж байв даа. Нялх хүүхэд зүүдэндээ царай нь хувиран уйлах мэт болсноо, инээвхийлэхийг үнэгчлэх гэх. Учрыг тайлбарлахдаа: Зүүдэнд ирсэн үнэг “Ээж чинь үхчихлээ” гэдэг. Хүүхэд уйлаад эхэлдэг. Тэгмэгц нь “За тоглосон юм аа” хэмээн хуурснаа тайлахад хүүхэд нүүр дүүрэн инээдэг гэх.
...Ядаж л, айл амьтны хүүхдийг аашилж, зүхэхийн оронд “Манайд цагаан сараар ирээрэй”, “Шинийн нэгэнд бэлгээ аваарай” гэхчлэн арай найрсаг байж болохгүй гэж үү? “Чөтгөрийн баг”-тай хүүхэд нүдэнд муухай ч сэтгэлдээ чөтгөртэй хүмүүнээс аймшигтай бус аа.
- Урд гарсан чихнээс хойно гарсан эвэр урт гэгчээр Чингис хааны үр ач бид өвөг дээдсээсаа хавьгүй ухаалаг, амар аргаар гадаадынхныг хөрөнгийг булаадаг болсон билээ. Чингис хаан цэрэг дайчлаад аялан байлдаж, маш их зовж зүдрэн, хүн хүчээ алдан байж бусдын эд хөрөнгийг булаадаг байв. Харин үр хойч биднүүс болбоос, гадаадынхныг “Манайд хөрөнгөө оруул” хэмээн урьж авчраад “Бид танай өмчийн 34 хувийг зүгээр авна. Өгөхгүй гэвэл бүгдийг нь авна”, “Ерөөсөө энийг гадаадынхантай хуваахгүй гэж шийдлээ, юмаа бүгдийг нь өгөөд гар” гэхчлэнгээр маш бага зардлаар, бараг сохор зоосны ч гарзгүй дээрэм хийж сурсан авай. Үе үеийн байлдан дагуулагч, тонуулчид биднийг харж гэмээнэ атаархсандаа толгойгоо шаан гаслах буй заа.
Ингэхэд, та нар яагаад өөрсдийг нь дэмждэг хэсгийг огт тоодоггүй, харин эсэргүүцдэг талынхны аяыг харж явдаг юм бэ?
Сүүлдээ, эрх баригчдын хийж буй зөв юмыг нь ч гэсэн дэмжих хэрэг байна уу даа гэж бодогдох боллоо, айн!!!
Ертөнц болоод улс гүрнийг шинэтгэгч үүрийн туяа шиг эрин бий. Эрин үе бүхэн өөрийн баатруудтай.
#улстөр
#нийтлэл
Угаасаа энэ завхарсан орчлонг би зохиочихсон ч биш. Нэг үг байдаг юм. “Энэ хорвоог болдогсон бол нэг сайн өшиглөөд авах юмсан” гэж. Болдог байлаа ч гэсэн хөл л өвдөхөөс орчлон ямар ёолох биш дээ.
Бид нэг юм үзэх байсан. Үзэж эхлээд байна. Үйлтэй нь эдэлнэ, үйлгүй нь гэтлэнэ. Бидний хайртай эрэлхэг цэрэг Швейкийн хэлсэнчлэн яаж ч муудсан сайжирдаг сайхан цаг үе хүлээж байгаа. Ерөөлгүй нь зүхнэ, ерөөлтэй нь үзнэ. Үүнд хямралгүйгээр хүрэх арга үгүй. Энхтайван яван явсаар дайнд хүргэж дуусдаг шиг дайны эцэст энх тайван өөрөө эргэж ирдэг.
Их хямрал, нижигнэнхэн хямартугай!