Сансар огторгуйд (эсвэл ертөнцөд) эхлэл байсан уу?
Байсан гэвэл тэр эхлэл нь ямар байсан бол?
Тэр эхлэлээс өмнө юу байсан бол?
Нэг л их эх орноо бодсон, шударга ёс шаардсан, эрхээ тунхагласан, амжилт мөрөөдсөн, хүлээн зөвшөөрөгдөх гэж тачаадсан, цаг нөхцөөгчид. Үгүй ядаж "одоо" гэх үг хаанаас хаа хүртэл хүнчинтэй байдгийг мэдэх үү?
Амьтай ба амьгүйн хооронд. "Үрждэг", "бодисын солилцоо хийдэг", "хувьсдаг", нэг үгээр амьд биетийн тодорхойлолтыг бүрэн хангасан амьгүй биет бүтээж үзсэн ч тэнд мөн л ялгаа оршсоор. Тэр ялгаа хаанаас бий болно вэ? Ямар хана тэднийг тусгаарлана вэ? Амьгүй биетээс ялгарах амьд биетийн мөн чанар юу юм бэ?
Амьд биет, эсвэл амьтан гэж чухам юу болохыг ойлгохын тулд юуны өмнө амьтай ба амьгүй биетийг ялгаж заагладаг нөхцөл нь юу болох талаар тунгааж үзье. Арай өөрөөр хэлбэл, эхлээд “амьд биетийн тодорхойлолт”-ыг гаргах гээд үзье.
Амьд биет гэж юу вэ?
Амьд биет хаанаас гарч ирээд, хаашаа зүглэн урагшилна вэ?
Амьд биетийн нэг болох бидний хүн төрөлхтөн чухам ямар учиртай оршихуй юм бэ?
Бусад амьтдаас юугаараа өөр юм бол?