Яагаад ажлын стресс багасахгүй байна вэ?
Эрүүл нийгэмд хүмүүс хэрэгцээгээ хангах гэж юм хийдэг бол капитализмд хөрөнгөө үржүүлэх гэж юм хийдэг.
Тэр нь хэзээ ч зогсохгүй эргэлдсээр эцэст нь хүмүүсийн төлөөх эдийн засаг бус эдийн засгийн төлөө хүмүүс ажилладаг болж, хүн ердөө л эдийн засгийг эргэлдүүлэхийн төлөөх ажлын мал болцгооно.
Бүх дэлхийг баян тансаг болгохыг амласан байх учиртай капитализм. Тэгтэл антропоцен гэх ухагдахуун бол харин ч эсрэгээрээ нийгмийн хөгжил цэцэглэлтэд заналхийлсэн олон тооны аюулаар тодотгогдон тайлбарлагддаг. Санхүүгийн хямрал, эдийн засгийн урт хугацааны саажилт, ядуурал ба хар компаниуд. Дээр нь шинэ төрлийн коронавирусын цар тахал хийгээд цаг уурын өөрчлөлтөөс үүдэх гоц үзэгдлүүд бидний соёл иргэншилт аж амьдралд заналхийлэх боллоо.
Шударга ёсны донтолт гэх өвчин бдаг. Өөрийн үзэлдээ хэт бардамнаж, бусдыг дайрч доромжлон шүүмжилснээр тархинд допамин ялгардаг. Хижээл насны, дээд боловсролтой, тэрүүхэндээ амжилтанд хүрсэн, 1 ёсны өөрийгөө сэхээтэн гэж боддог хүмүүс ч тусах нь элбэг.
Бид ингэхэд юу юм бэ?
Хүн гэдэг ямар учиртай оршихуй юм бэ?
Нэн ялангуяа, бидэнд сүнс гэж бий юу?