Сэмүүн

@semuun
524
нийтлэл
38,174,313
уншигдсан
10,890
сэтгэгдэл

"Буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу" буюу Хотын дарга Х.Нямбаатарын нэн зохисгүй харилцаа

Иргэд рүү ингэж ил цагаан "чулуу нүүлгэж" яваа хүн доод ажилтнуудтайгаа яаж харьцдаг бол гэхээс яс хавтайна. Хоёрдугаарт, бид бас өөрсдөө хааяа ч гэсэн "этик", "мораль" ярьдаг, энэ зэргийн зүйлийг нийтийн албанд ажиллаж байгаа нөхдөөс нэхдэг болмоор байна. Дээгүүрээ иргэд рүүгээ ингэж ханддаг, бярддаг байх юм бол дунд шатандаа, доогуураа ямар байх нь ойлгомжтой.

Лу.Гантөмөр АН-ын дарга биш, менежер боллоо

Л.Гантөмөр шуудайд хийсэн үхрийн эвэр шиг фракц, бүлэглэлүүдээ нэгтгэж барихын тулд АН-ын түүхэнд өмнө байгаагүй удирдлагын том бүтцийг бий болголоо. Нэг ёсондоо эрх мэдлийг тараан байршуулах, хариуцлагыг хувааж үүрэх менежментийг хийж байна. 

Ардчилсан эмэгтэйчүүдийн өөр өнгө: Ц.Уянга, Н.Одонгуа

АН-ын эмэгтэйчүүд өрсөлдөөнийг чөлөөтэй тавьж өгөөд “хүссэн нь нэрээ дэвшүүл, чадсан нь гараад ир” гэдэг зарчим тавьсан нь зөв алхам болов. АН-ын эмэгтэйчүүдийн байгууллагыг өчигдрөөсөө өөрөөр харагдуулж чадлаа.

Э.Бат-Үүлд баярлах ёстой

Э.Бат-Үүлийн хорих ангид зарласан энэ удаагийн өлсгөлөн бол биднээс өдөр өдрөөр алдагдаж буй хүний эрх, эрх чөлөөг хамгаалж үлдэх, хоёрдугаарт үүнд дайсагнаж буй хууль, хүчний байгууллагуудын дур зорго, хуулиас давсан эрх дархыг хязгаарлахын төлөө хийж буй тэмцэл. Ядаж үүнийх нь төлөө Э.Бат-Үүлд баярлах ёстой. Хэр баргийн "шударгуу" улстөрч ийм нөхцөлд тийм зүйлийн төлөө явдаггүй юм.

Малчин хүнийг малтай нь хамт уруудуулах нь манай төрийн мэргэн бодлого юм

2021 оны хавар улсын хэмжээнд гурван сая толгой мал хорогджээ. Тухайн үеийн зах зээлийн ханшаар бодоход 882 тэрбум буюу нэг их наяд шахуу төгрөгийг жалганд булсан байна. 2023 оны хавар энэ тоо 3,6 сая толгой болж өссөн. Энэ хавар ч гэсэн нэмэгдэнэ үү гэхээс буурахгүй.

Бадарч гэдэг тахар

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд “Би харамсаж байна” хэмээн хэлсэн нь өнгөрсөн өдрүүдэд сошиал ертөнцөөр хамгийн их түгээгдсэн мэдээлэл болов. Учир нь энэ өдөр нэгдсэн чуулганаар Тахарын албыг татан буулгах асуудал дэмжигдсэн нь зөвхөн хууль санаачлагч нь дангаараа харуусаад өнгөрөхөд хангалтгүй нөхцөл байдалтай байснаас тэр биз.
#улстөр #нийтлэл