Л.Оюун-Эдэнэ гэдэг хүн ямар замаар эрх мэдэлд хүрсэн, яг тэр замаараа эргээд уруудаж байна. Тэр нь С.Зоригийн аллагын хэрэг.
"Иргэдийн амьдрах эрүүл, аюулгүй орчныг бий болгоно" гэж амлаж гарч ирчихээд одоо гэтэл тэрийгээ маниусаар шийдүүлээд оноо өгөх юм гэнэ. Тэгвэл бид тэднийг сонгох ямар хэрэгтэй юм.
Тулгамдаад байгаа бас нэг том сэдэв бол засаг захиргааны нэгжийг шинэчлэх асуудал. Маш олон парламентын “толгойны өвчин” болоод байсан энэ асуудлыг иргэдийн зүгээс түлхэж өгсөн нь энэ удаагийн Зөвлөлдөх санал асуулгын бас нэг ололт байлаа.
Төсөв, хөрөнгөн дээр суурилсан иймэрхүү шахалт дарамт нь мэргэжлийн, мэргэшсэн байгууллагын үйл ажиллагааг сулруулах, өөрсдийн гарын үзүүрээр хөдөлгөх зорилготой гэдгийг ойлгож цөхөх юмгүй.
Энэ бол баатарлаг биш, баатарлал. "Баатарлаг" гэдэг чинь юунд зорьж байгаа, юу алдахаа тооцоолоод, зорьсон зорилгодоо хүрэхийн тулд амиа зориулахыг хэлдэг юм. Бас санамсаргүй осол ч биш. Энэ бол мэдлэггүй, мэдээлэлгүйн улмаас үүдсэн эмгэнэлтэй, гомдолтой үхэл. Тэр гомдлыг нь өнөөдөр гурван өрөө байраар төлж байгаа юм.
Мал аж ахуйн сайд З.Мэндсайхан өөрөө Мал эмнэлгийн даргадаа "мэдээлж болохгүй" гэдэг үүрэг, чиглэл өгсөн байх. Үгүй бол энэ хоёр хүний өгсөн мэдээллийг Засгийн газар, Ерөнхий сайд нь нуун дарагдуулсан гэсэн үг.