МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат даваа гаригт хэвлэлийн бага хурал зарлаж, “Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх “Нүүрс” хөтөлбөрөөс 14 тэрбум төгрөг завшсан байх магадлалтай” хэмээн мэдэгдэв. Багануурын нүүрс 1 тонн нь 27500 төгрөг байхад Засгийн газар “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ 1 тонн нүүрсийг иргэдэд 80 мянган төгрөгөөр борлуулж, дундаас нь 52500 төгрөг завшсан байх талтай гэнэ.
#нийгэм
#нийтлэл
Сүүлийн нэг сар гаруйн хугацаанд нам жим болоод байсан Хууль зүйн сайд Х.Тэмүүжиний “нялх амраг”-ийн асуудал /тэр нь бүр хар тамхичин, хулгайч, биеэ үнэлэгч гэж байгаа шүү/ дахин босч ирэв. Энэ асуудлаас болж сайдыг суудлаас нь буулгахаар өргөн барьсан этгээд нь эцсийн мөчид “мэдээллийг шалгах шаардлагатай байна” хэмээн үзэж, огцруулах үндэслэлээ буцаан татсанаар асуудал нэг хэсэгтээ намжсан билээ.
#улстөр
#нийтлэл
Ердөө хорь гаруйхан жилийн өмнөх рүү өнгийгөөд, 1990 оноос урагшаа харвал Дэнжийн 1000-ын зах дээр ноолууран цамц зарсан этгээд “дамын наймаачин” хэмээн нийгэмдээ ад шоо үзэгдэж, хуулиар буруутгагддаг байлаа. Гэтэл өнөөдөр нийслэлийн иргэдийн тал хувь нь Нарантуул захаас хоол хүнс, хувцас хунар, эд хэрэглэлээ худалдан авч байна.
#улстөр
#нийтлэл
Өглөө эртлэн өмнө зүгт гарсан явуулын улс бага үдийн хэрд нүцгэн тал дээр хөрс хуулж байгаа эксковаторуудтай таарав. Гурвансайхан сум хүртэл дахиад 100-гаад километр үлдсэн, харин бидний ирсэн зүгт ямар нэг сум суурин дайралдаагүй. Орон нутгийнхны хэлснээр энэ газраас бор шороо ачиж Гурван сайхан сумын төв рүү зөөж байгаа гэнэ.
#нийгэм
#нийтлэл
Саяхан Gogo.mn сайтаас нэгэн нийтлэл олж үзэв. “Цагдаагийн байгууллагын өөрчлөлт цагдаагийн албыг цалгардуулж байна” гэсэн утга агуулга бүхий. Уг нийтлэлд Цагдаагийн албаны тухай хууль гарснаар “маш олон цагдаа” энэ байгууллагад ажиллах итгэлгүй болж, ар гэрийнхэн нь тэднийг элдвээр дарамтлан бараг л “Гэр бүлийн хүрээний хүчирхийллийн” нэг хэлбэр рүү шилжээд байгаа тухай бичсэн байна.
#нийгэм
#нийтлэл
Шинэчлэлийн Засгийн газраас явуулж буй эрх зүйн шинэтгэлийн бодлогын хүрээнд Гэмт хэргийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцүүлж эхлээд байгаа билээ. Уг хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүн, Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбаттай ярилцлаа.
#улстөр
#нийтлэл