“Галын шугам” дээр Л.Гантөмөр ганцаараа юу?
Хоёрхон хоногийн дараа АН-ын даргыг сонгох сонгууль болох гэж байна. Сунгаа эхэлсэн цаг үеийн сэтгэл хөөрөл унтарч, бүх зүйл хуучин байрандаа буув. АН-ын дарга З.Энхболд бүтэн зургаан сарын дараа хэвлэл мэдээллээр гарахдаа “АН-ын даргын сонгуульд УИХ-ын гишүүдийг дэмжих ёстой.
Хоёрхон хоногийн дараа АН-ын даргыг сонгох сонгууль болох гэж байна. Сунгаа эхэлсэн цаг үеийн сэтгэл хөөрөл унтарч, бүх зүйл хуучин байрандаа буув. АН-ын дарга З.Энхболд бүтэн зургаан сарын дараа хэвлэл мэдээллээр гарахдаа “АН-ын даргын сонгуульд УИХ-ын гишүүдийг дэмжих ёстой. Лу.Гантөмөрийг нэр дэвшигчийн жагсаалтаас хасах хэрэгтэй” гэж мэдэгдэв. Ингээд сунгаа явуулсан шалтгаан тайлал руугаа орж байгаа юм биз.
Эхэндээ “Арчилсан намыг хэрхэн шинэчлэх вэ?” гэдэг асуултаар эхэлсэн өрсөлдөөн дунд үеэс нэр дэвшигчид бие биенийнхээ “бузрыг” дэлгэх уралдаан болж, найр нь нанчилдаанаар дуусч байх шиг. С.Эрдэнийн эсрэг Н.Алтанхуягийн баг, Н.Алтанхуягийн эсрэг С.Эрдэнийн цэргүүд галлацгааж, хоёулаа нийлээд Л.Гантөмөрийг онилов. Улс төрийн түүх намтар нь намтайгаа нас чацуу тэдний хувьд хэн нь ч хэнийгээ намагт шигтгэж чадах хангалттай баримт цуглуулсан нь мэдээж. Харин Л.Гантөмөрийн хувьд “Мүүнчин”, “Элбэгдоржийн сүүдэр” гэдэг пиарыг хийж байна. С.Эрдэнэ нь МАН-ыг “ална аа” гээд, Н.Алтанхуяг нь “Элбэгдорж намайг хэлмэгдүүлсэн” гээд явахаар Л.Гантөмөрт Ц.Элбэгдоржоос өөр “сүүдэр” харагдахгүй байна л даа. Ядаж байхад өнөөх нь хүнтэй дайтахгүй.
Мэдээж Ц.Элбэгдоржийн хувьд Ерөнхийлөгчөөс бууж ирээд АН-ыг авна гэсэн тооцоотойгоор эртнээс хөдөлсөн. 2016 онд З.Энхболдтой нийлж АН-ыг ялагдуулсан шалтгааныг ч бас л ингэж тайлж байсан. Нөхцөл байдал тийм л байсан. Харин одоо Л.Гантөмөрийг намын дарга болоод Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа түүнээс тамгаа авах гэж байгаа гэнэ.
Яг үнэндээ Ц.Элбэгдоржид АН-ын дарга хэн байх нь хамаагүй. Хамгийн гол нь түүнтэй тохиролцоо хийж чаддаг л хүн байх ёстой. Харин Л.Гантөмөрт тийм тохироо хийх хүсэл зориг байх болов уу?
Түүний ганц зорилго нь АН-д үе солих. Үе солигдохгүйгээр АН дотор шинэчлэл явагдах ямар ч боломжгүй гэдгийг тэр найман жилийн өмнө ч хэлж байсан. Одоо ч түүнийгээ ил тод ярьж байна. С.Эрдэнэ шиг “Элбэгдоржийг хайрлах ёстой” гээгүй, Н.Алтанхуяг шиг “Элбэгдорж намайг хэлмэгдүүлчихлээ” ч гээгүй. Ардчилсан намд үе солигдох цаг болсон, ах нарын зангидсан өс хонзонг АН-ын тайзнаас буулгая аа л гэсэн. Тэгж байж АН шинэчлэлийн тухай ярьж чадна. Л.Гантөмөр АН-ын дарга болдог юм гэхэд АН-ын залуучууд түүнийг Ц.Элбэгдоржтой эвсэхийг нь зөвшөөрөхгүй. Түүний хувьд АН-ын залууст анх удаа олдож байгаа эрх мэдлийг өмнөх үе рүүгээ сайн дураараа шилжүүлэх хүсэл зориг лав түүнд байхгүй. Ард нь байгаа залуучууд ч тийм боломж олгохгүй.
Харин жинхэнээсээ Ц.Элбэгдоржтой холбогдож байгаа хүмүүс гэвэл С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат хоёр. Д.Эрдэнэбаттай сая “Эрдэнэт”-ийн асуудлаар холбогдсон, Эрдэнэтэд “Эрдэнэбатыг дэмжээрэй” гээд уриалж явна гэсэн. Д.Эрдэнэбат нь “Ч.Сайханбилэг намайг гарын үсэг зуруулсан” гэж ярьж яваа боловч сайд болгосон хүн нь Ц.Элбэгдорж шүү дээ. С.Эрдэнийн ард МоАХ байна л гэдэг, МоАХ-ын ард Ц.Элбэгдорж бий гэдгийг мэдэхгүй хүн байх уу? С.Эрдэнэ дангаараа МоАХ-г хөдөлгөж чадах уу?
Тэгэхээр Л.Гантөмөрийн ард Ц.Элбэгдорж бий гэх баримт байхгүйн дээр логикийн хувьд ч ойлгомжгүй болох тул “Мүүнчин” гэдэг пайзыг давхар зүүж өгөөд “зодож” байна л даа. Яг үнэндээ бол өнгөрсөн үеүүдэд өөртэй нь хүч хавсарч ирсэн С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар бол Ц.Элбэгдоржийн тохиролцож чадах хамгийн боломжит хувилбар. Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахад Элбэгдоржид тусалсан хүмүүс энэ сунгаан дотор явж л байна. Огцруулах саналыг МАН-ын бүлэг гаргасан ч гэлээ огцруулах кноп дарсан хүмүүс нь АН-ын гишүүн Р.Амаржаргал, Х.Баттулга, Ж.Батзандан, Д.Батцогт, Р.Бурмаа, М.Зоригт, Л.Эрдэнэчимэг нар. Санал хураалтын өмнөх орой УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж, “Ерөнхий сайдаа огцруулахгүй” хэмээн гар хөлийн үсгээ зурцгаасан ч маргааш өглөө нь Хөдөлмөрийн сайд С.Эрдэнэ “шонхор”-ынхноо аваад /сайд асан Д.Ганхуяг, Д.Одонтуяа/ санал хураалтаас бултсан. З.Энхболд нь өөрийнхөө хүмүүсийг санал хураалтаас бултуулчихаад өөрөө юу ч болоогүй юм шиг ҮЗХ-ны хурал дээр очоод намын тамгаа авсан. Ярья гэвэл баримттай ярих ёстой.
Үнэндээ сунгааны үр дүнгээр томилогдсон намын дарга зургаан сарын дараа намын тамгыг өөр нэг хүнд хүлээлгэж өгөх нь онолын хувьд боломжгүй зүйл. Яагаад гэвэл намын даргыг дөрвөн жилийн хугацаатай сонгож, дараачийн намын даргыг ч бас сунгаагаар тодруулах дүрмийг АН их хурлаараа баталсан. Гэхдээ дүрмийн бусаар тоглодог хүмүүс дээр хэлсэнчлэн энэ нам дотор олон бий. Хулгайч хамгийн түрүүнд “хулгайчийг бариарай” гэж хашгирдаг шиг “Элбэгдоржийн сүүдэр”, “МАН-тай хуйвалдагч” гэх нь харин ч түүнийгээ хамгийн сайн хийж ирсэн хүмүүсийн нүглээ нуух, өөрөөсөө зайлуулах гэсэн санаа л юм даа.
Харин Л.Гантөмөрийн хувьд нэр дэвшигч нараас ганцаараа фракци бүлэггүй явж байгаа нь. Намын шинэчлэлийн давлагааг анх эхлүүлэхдээ л “Нэг Ардчилал”-ыг татан буулгаснаа зарласан. “Эрх мэдэл, албан тушаалын төлөө фракцлахгүй шүү, ах нар аа” гээд хэлчихсэн. Харин АН-ын “ах” нар хэзээ ч дүү нартай явж үзсэнгүй. “Чаддаг юм бол хаалга өшиглөөд ороод ир” гэдэг юм. Хаалга өшиглөөд ороод ирэнгүүт нь одоо элбэж байгаад зодож байна л даа. Х.Тэмүүжинг ч бас яг ингэж замаасаа зайлуулсан. “Хуулийн байгууллагыг гар хөлөө болгохоо боль оо” гээд гар хөлийг нь тайраад эхлэнгүүт элбэж байгаад зодчихсон. Одоо Л.Гантөмөрийн ээлж ирж байх шиг. АН-ын “ах” нарын араншин ч мөн л дөө. Харин “Намаа шинэчилье” гээд явсан АН-ын залуучууд хаачсан бэ, та нарын ээлж хэзээ вэ? Галын шугам дээр Л.Гантөмөр л ганцаараа харагдаад байна шүү!
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
ахмад гишүүн
Залуу гишүүд
зочин
bovka
Зочин
БАТЗАНДАНГ Л ТАВИАД ҮЗЭХ ХЭРЭГТЭЙ
ИРГЭН
Зочин
seegii
seegii
багш
Н.Пүрэвжав
Н.Пүрэвжав
Н.Пүрэвжав
МоАХ Дугуй заал
Батзандан арай илүү биш үү?
Батзандан арай илүү шиг