Сэмүүн

@semuun
524
нийтлэл
38,174,313
уншигдсан
10,890
сэтгэгдэл

Цувааны араас “хуцах” минь

Хуульчид, хууль тогтоогчдын ил гаргаж ярьдаггүй бас нэг зүйл бол “цаазын ялыг хэн гүйцэтгэх вэ?” гэдэг асуудал. Манайд цаазын ял гүйцэтгэдэг тусдаа мэргэжилтэн, орон тооны “зандалчин” гэж байдаггүй.
#цаазын ял

Өвөр Монголын тэмдэглэл

Монгол хүн газар орныг заахдаа уулын ар, өвөр гэж ярьдагтай нэг адил говийн хойд талын нутгийг "Ар Монгол", өмнөд талын нутгийг "Өвөр Монгол" гэж нэрлэжээ гэж тайлбарласан нь бий. Өмнөд хилээс урагш амьдрах элэг нэгтнүүдээ монгол үндэстнүүд “Өвөр Монгол” хэмээдэг. Түүхийн зарим бичигт "Дотоод Монгол" гэж бичих тохиолдол бий ч энэ нь Хятад, Орос, Японы байр суурийг тайлбарлахын тулд юм.
#өвөр монгол

МАН-д хайртайдаа ч биш

Ирэх даваа гариг буюу энэ сарын 25-нд МАН-ын Бага хурал хуралдана. Уг хурлаар эрх баригч МАН-аас Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулж, УИХ-ын намрын чуулганы эхэнд Засгийн газрыг шинээр эмхлэн байгуулах учиртай.
#улстөр #нийтлэл

Ганцхан бодлого санал болгоё

Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцроод долоо хоног өнгөрөв. Дараачийн Засгийн газрын эзэн тодорхойгүй хэвээр. Арай гэж нэг Ерөнхий сайдаа буулгасан МАН-ынхан дараачийн удаа толгойгоо хагалуулах Ерөнхий сайд эрэлд мордоод байна. Хуулийн хугацаагаа дуустал (Засгийн газраа байгуулж чадахгүй 45 хоновол УИХ өөрөө тарна) энэ хэвээрээ манарч ч мэдэх нь.
#улстөр #нийтлэл

Мордохын хазгай

УИХ-д үнэмлэхүй ялалт байгуулж 65 суудалтай бүлэг байгуулсан МАН сонгуулийн үр дүнгээр байгуулсан Засгийн газраа 14 сарын дараа өөрсдийн гараар буулгалаа. Засгийн газрыг огцруулсан ээлжит бус чуулган дээр гишүүн Ц.Нямдоржийн “Ц.Элбэгдорж гэдэг хүн АН-аар тоглож дуусаад одоо МАН-аар тоглож байна” гэсэн нь үнэндээ бол домог юм.
#улстөр #нийтлэл

МАН уу, У.Хүрэлсүх үү?

Өнгөрөгч долоо хоногийн гол сэдэв “У.Хүрэлсүхийг хэн тагнасан бэ?” гэдэгт хариулт өгөх явдал байлаа. Гэвч нэг мэдэхэд асуултын байр солигдоод “Хэн шалгасан бэ?” болоод явчихав. Одоо маргаан МАН-ын хүрээнээс хальж, АТГ, ТЕГ гэх мэт мөрдөн шалгах байгууллагууд руу чиглээд ирлээ.
#улстөр #нийтлэл