Нэг ёсондоо уралдааны моринд бооцоо тавиад хүлээж байгаа юм шигээр сонгуульд ханддаг. Өөрт нь юу чухал байгаа нь тийм ч чухал биш, харин хэн ялах магадлалтай байна, түүнд бооцоо тавьж оролцох талтай. Нэг ёсондоо ялагчийг дэмждэг гэх үү дээ. Нэг тийм барлаг гэхүү, зусар зантай. Нийтээрээ биш л дээ, нэлээд хэсэг нь.
Ерөнхийлөгчийн зөвлөхүүдийн нэг нь “Ялсан намын дарга Ерөнхий сайд байх зарчмын дагуу Л.Оюун-Эрдэнэ нь намаа авах хэрэгтэй” хэмээн жиргэсэн нь ч гэсэн санамсаргүй үг биш байх. "Эр хүний дотор эмээл хазаартай морь" гэдэгчлэн Л.Оюун-Эрдэнэд ч гэсэн өөрийн бодол байж таарна. Өмнө нь М.Энхболдыг яалаа?
Танхимынх нь тал хувь эргэж ирэх байсан бол У.Хүрэлсүхэд ийм жүжиг тавих шаардлага ч байгаагүй.
Намын даргын хувьд дуртайгаа чихээд оруулж чадах ч ядаж огцорсон сайд нараа оруулж ирэхгүй байх совесть хэрэгтэй.
Х.Тэмүүжин: Энэ нь, тэр нь хийчих болов уу гэж зам тавьж өгөхөөсөө илүү Монгол Улс "доголон ардчилал, сохор хуультай” байгааг хараад суух нь тэнэглэл шиг санагдаж байна.
Хамгийн “зэвүүтэй” нь энэ хуулийн төслийг нэг хоёр хүн ч биш, УИХ-ын 54 гишүүн гарын үсэг зурж өргөн барьсанд байна. Өөрөөр хэлбэл, энэ хуулийн төслийг “ногоон гэрлээр” явуулах хэмжээний "хүний нөөц" нь МАН-д байна аа гэсэн үг. МАН-д юу байхав, манай парламентад...
Х.Баттулгын хувьд бүрэн эрхээ яаж сунгах вэ биш, бүхэл бүтэн тусгаар улсын Ерөнхийлөгчийн хувиар улс орондоо ямар өв үлдээсэн бэ? гэдгээ бодох цаг болсон. Өрсөлдөгчдөө намнаж дуусаад өөрийнхөө ээлжийг хүлээсэн дарангуйлагчийн дүрээр үлдэх үү? Эсвэл...