Хэрвээ захиалагч нь амьд сэрүүн, эсвэл тэдний хамсаатнууд байсаар бол Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг сулласнаараа эргээд амь насыг нь эрсдэлд оруулж ч магадгүй. Ц.Нямдорж, Х.Нямбаатар нар энэ хоёр хүнийг аврах гээд байна уу, алуулах нөхцөл рүү нь түлхээд байна уу?
Хэнтийн Дадал бол Улаанбаатараас 600 км, аймгийн төвөөсөө 270 км зайтай хилийн сум. Тэнд олон улсын нисэх буудал барьж ямар үлийгээ хийх гэж байгаа юм бэ, У.Хүрэлсүх ээ?
Хилийн цэргийг хилийн цагдаа болгох, мэргэжлийн цэргээр хилээ хамгаалах Х.Тэмүүжиний бодлогыг Ц.Нямдорж нь унагасан. Х.Нямбаатар сайд харин ямар бодлоготой ирсэн бэ?
Энэ хэрэгт эхнээс нь гар хөлөө дүрсэн, анхнаасаа ашиг сонирхлоо хавчуулж ирсэн улстөрчдийн үгэнд нэн тэргүүнд итгэж үнэмших нь аюултай. Тэгэх тусам тэр хүмүүсийг хэргээс холдуулж, мэргэжлийн буюу хараат бус хуульчдын үгийг сонсох хэрэгтэй байна.
Өмнө нь С.Баярцогтын хэрэг дээр шүүх бас ингэж ажилласан. Жар, далан жилийн дараа хүн төрөлхтөн өөрийх нь үйлдсэн цуст хядлагын түүхийг жигшин уншина гэж Сталин өөрөө мэдсэн бол түүх ч гэсэн арай өөрөөр эргэх байсан биз. Даанч цаг хугацааны машинд суухгүй л бол мэдэх боломжгүй юм.
Т.Чимгээг ямар нотлох баримтаар гэмт хэрэгт буруутгасан бэ гэдгийг С.Зоригийн хэргийг нууцаас гаргасны дараа нийтээрээ үзэх боломжтой болно. Угаасаа гүйцэтгэх ажиллагааныхаа нууцыг ч задалчихлаа, гүйцэтгэх ажиллагаанд оролцсон тагнуулдаа ч бүгдийг нь илчлээд, нийгэмд гишгэх газаргүй болгочихлоо. Одоо энэ хэрэгт нууцлаад байх юм ч үлдсэнгүй.