Сэмүүн

@semuun
524
нийтлэл
38,174,313
уншигдсан
10,890
сэтгэгдэл

Цагдаа төрийн үйлчилгээ болохоос “төрийн нохой” биш

Тиймээс энэ асуудлыг Хүний эрхийн дэд хороогоор хэлэлцсэн болоод зогсож болохгүй. Энэ асуудлаар УИХ дээр Нээлттэй сонсгол явуулах хэрэгтэй.

Эрх баригч нам иргэдийн тэтгэврээс хумсалсан 100 мянгаа эргүүлж хэзээ төлөх вэ?

Тэтгэврийн сангийн алдагдлыг бууруулах нь төрийн бодлого, сан удирдаж байгаа нөхдийн менежментийн асуудал болохоос биш тэтгэвэр авагч нарын нуруун дээр буулгадаг ял биш.

Хоёр гишүүний тангараг өргөхийг хойшлуулж өгнө үү, УИХ-ын дарга аа!

Ардчилсан Үндсэн хуулийн хоёр дахь эхийг барилцаж, Үндсэн хуулийн зарчим, үзэл санаанд үнэнч байхаа тангарагласан УИХ-ын даргад тэр зэргийн ёс зүй бий гэж найдна.

Баянхошуун дахь Нийслэлийн шинэ төв буюу Сонгиночуудаас хулгайлсан боломж

Эрүүл саруулаар бодоод үзвэл Д.Сумьяабазар нь яавч Яармаг руу нүүхгүй. Үлдсэн ганц боломж нь Э.Бат-Үүлийгээ УИХ-д оруулж ирээд 2013 онд УИХ-аар баталсан хотын шинэ төлөвлөлтийг хэрэгжүүлэх, хотын захиргааг Баянхошуунд нүүлгэх. Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг. Сонгиночуудад сонголт нь байна.

Э.Бат-Үүлгүй Монголын улс төр: Сонгинохайрханы сонгуульд зориулав

Үзэл санаа, үнэт зүйл, итгэл үнэмшил гэдэг улстөрчийг амьд байлгадаг цор ганц зүйл. Э.Бат-Үүлээс арав, хорин жилийн дараа улс төрд орсон 70-аад оныхон аль хэдийн арчигдчихаад байхад Э.Бат-Үүл “рингэн дээр” тэсээд байгаа шалтгаан энэ.

Х.Нямбаатар гэдэг "батгана" байх ёсгүй газраа байснаас болов

“Женко” гэж нөхөр Жудогийн холбооны ерөнхийлөгч гээд баахан бөхчүүдээр хүрээлүүлээд мафийн толгойлогч шиг явахаар үхтлээ атаархдаг байсан байх. “Би том болоод Боксын холбоог авна даа. Бялба нүдүүлнэ дээ, чамайг” гэж бодсон ч байх...