Сэмүүн

@semuun
524
нийтлэл
38,174,313
уншигдсан
10,890
сэтгэгдэл

Алдаагаа залруулах боломж буюу Үндэсний баялгийн сан

Үүний тулд яах вэ? гэж үү. Зүгээр л төсвөө бодитой төлөвлө, зардлаа бууруул, тэгээд төрийн өмчийн компаниудын 34 хувиас илүүг нь хувьчил, иргэддээ хувьцаа болгож тараа. Иргэд хувь, хувьцаатай, өмчтэй болчихвол төрийг хэзээ ч одоогийнх хулгай, луйврын сүлжээ болгохгүй. Хяналтаа өөрсдөө тавиад явчихна.

Хурандаа нарын ард хэн байв?

Цагдаагийн хэдэн хурандаа байсан нь ил боллоо. Харин хурандаа нарын ард хэн байгаа бол?!
#нийгэм #нийтлэл

“Тендерийн” нэртэй “ялтай” хуулийг өөрчлөх нь...

Хуулийг боловсруулсныхаа дараа бэлэн төсөл дээр санал авдаг, эсвэл баталсныхаа дараа шууд тулгадаг биш, харин хуулийг хийхдээ эхнээс нь иргэдээсээ асуудаг, “сонирхол бүхий” гэж нэрлэдэг уг харилцаанд оролцогч этгээдүүдийн саналыг авдаг ийм жишиг тогтвол нийтээрээ “ниргэсэн хойно нь хашгирч” суухаас сэргийлэх юм даа.

Ц.Цогт: Өөрчлөлт зөвхөн хуульчдад хамаатай биш

Хоёр өдрийн дараа Монголын хуульчдын холбооны анхдугаар их хурал болно. Уг хурлын өмнө Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Цогттой ярилцлаа.
#нийгэм #нийтлэл

Их хурлын даргыг төөрүүлсэн Дэгийн даргын томилгоо

Л.Өлзийсайхан даргаас ч гэсэн асуучихмаар асуулт олон хүнд байсан байх. УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад УИХ-аас нэр дэвшүүлээд Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон. Гэтэл яагаад бүрэн эрхийн хугацааг дуусаагүй байхад чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байгаа юм бэ? гэх мэтчилэн... Х.Тэмүүжин гишүүний хэлсэн “Ирэх сонгуульд МАН-аас нэр дэвших юм байна” гэдэг хардлага үнэний ортой байх. Л.Өлзийсайхан байхгүй бол УИХ хуралдаж чадахаа байчихна гэдэг харин худлаа байх.

Гуравдагч хөршийн бодлого: Төрийн алтан аргамжийг бөхлөх нь

Монголчууд ардчилсан шинэчлэлт өөрчлөлтийн төлөө тэмцсэн шилжилтийн жилүүдэд гадаад улсууд, олон улсын байгууллагаас манайд үзүүлсэн нийт тусламжийн 50-иас илүү хувийг Япон улс дангаараа үзүүлж, шилжилтийн үеийн санхүү, эдийн засгийн хүндрэлийг давах туулах, шинэ хөгжлийн суурийг тавихад үлэмж их хувь нэмэр оруулсныг мартах ёсгүй.