Зарчмын нэг асуудал байна. Төсвөө яаж хумих юм, хумисан төсөв оруулж ирж чадах юм уу, үгүй юу? Ямартай ч нэг төсөв оруулж ирж таарна, тэрийг ядаж үзмээр байна.
Эрүүл саруулаар бодоод үзвэл Д.Сумьяабазар нь яавч Яармаг руу нүүхгүй. Үлдсэн ганц боломж нь Э.Бат-Үүлийгээ УИХ-д оруулж ирээд 2013 онд УИХ-аар баталсан хотын шинэ төлөвлөлтийг хэрэгжүүлэх, хотын захиргааг Баянхошуунд нүүлгэх. Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг. Сонгиночуудад сонголт нь байна.
МАХН (МАН) хэзээ ч “Социализмыг сэргээн байгуулна, коммунист дэглэмд шилжинэ” гэж ил тод хэлдэггүй юм. Харин “Ардчиллын алдааг засна” гэж ярих, хийх тоолондоо нүдийг нь сохолж ирсэн.
Гол нь шүүх хуулийн дагуу ажиллаж, хараат бусаар шийдвэрээ гаргах ёстой. Иргэд хяналт тавих боломжийг нь олгох ёстой. Ингэж байж маргаантай асуудалд цэг тавьж, нийтээрээ нэг мөр ойлголттой болно.
Нийслэлийн АН-ын дарга Т.Батцогт "Хотын даргыг огцруулахаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлнэ" гэсэн байна лээ. Л.Оюун-Эрдэнийн оролцоогүйгээр ийм шийдвэр гарсан гэж бодож байна уу? Үгүй шүү дээ.
Дундаж монгол хүний хэвийн гэж боддог зүйлийг ойлгох, тэр хэвийнээс давбал зорилго тэрнээс цааш халихаар мөрөөдөл болох зүй тогтол харагдсных. Миний ажиглалтаар манай нийгмийн хэвийн гэдэг ойлголт “сүртэй шдээ” гэдэг үгтэй эн тэнцүү.