Хамтарсан Засгийн газар гээч нь үнэн хэрэгтээ өнгөрсөн сонгуулийн өмнө "Херо" Баатарын найруулан тавьж, Л.Оюун-Эрдэнэ гол дүрд нь тоглосон "С.Зоригийн хэрэг" хэмээх цувралын эмгэнэлт үргэлжлэл юм.
Д.Сарангэрэл гишүүнд “Нэг амиар хоёр удаа баатар болдоггүй” гэдэг хуучны үгийг сануулах нь илүүц биз. Тэрэндээ тулбал “Ковидын үед нэг хүнийг найман саяар эмчилж байсан баримтаа шалгуул” гэдэг хүмүүс ч бас олон байгаа.
Бидэнд огцом өсөлт, үйлдвэрлэлийн өндөр хэмжээ чухал биш. Технологийн горимийг баримталсан тогтвортой олборлолт, тогтвортой орлого, ашиг, тогтвортой, аюулгүй үйл ажиллагаа чухал. Дээр нь энэ том ордыг бид гадаадын хөрөнгийн зах зээлтэй заавал холбох хэрэгтэй.
Монголыг өөрсдийн төлөөний инситуцээрээ дамжуулж бүрэн хянах зорилготой анх байгуулсан нам учраас “Одоо бид Монголыг юунд ч шахаж, нөлөөлж болох хэмжээнд ирчихлээ” гэдэг дохиог авчихлаа. Тэрнийхээ үр дүнг ч үзчихлээ шүү дээ, саяны үйл явдлаар...
УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлнэ гэхээр УИХ-ын гишүүд нь өөрсдөө “Би хэн ч биш болох гээд байна” гээд эсэргүүцэж байна. Бүр нэг хэн ч биш болгож баймаар нөхөд энэ парламент дотор хэтэрхий олон байна.
Хулгайчид хүчээ нэгтгэхээр юунд хүрдэгийн бас нэг тод жишээ юм даа. Сурталчилгаа эхлээгүй байхад ингэж цагаандаа гарч, галзуурч байгаа эрх баригч хүчин үлдсэн хугацаанд юу хийж болохыг төсөөлөх гээд үз дээ.