1890 оны 4 сар. Их Британийн зураач залуу Монголын нийслэл Өргөө хотоор зугаалж яваад гоёл зүүлтээ бүрэн агссан сурвалжит язгууртан монгол бүсгүйг харуутаа нүд алдан дурлана, мөн бүсгүйг зурна.
#нийгэм
#нийтлэл
Саяхан манай нийтийн сүлжээгээр 4 үсгийг хасах нь гэнэ гэсэн шуугиан дэгдэж, мөнөөх 4 үсгийг хамгаалах хөдөлгөөн хүртэл өрнөн, улс төр, нийгэм, шашин, эдийн засагтай холбон тайлбарласан онолууд гарч, сүлжээчдийг нэг хэсэгтээ л бужигнуулаад авсан билээ. Хагас Й, ишчээ-гээ хамгаалан тэмцсэн та бидний хөдөлгөөн түүхэнд шинэ ч юм биш ажээ.
#чөлөөт цаг
#нийтлэл
Хятад, монгол (монгол бичгээр), орос гурван хэлээр бичсэн уг тайлбарыг харахад дэлхий нийтийн ихэнх үзэгчдийг 1998 онд, Диснэйн хүүхэлдэйн кино гарснаар сая Мулантай танилцсан гэж тооцдог бол Улаанбаатар хотынхон 1946 онд тэр түүхтэй танилцаж байсан аж.
Энэ үгийг Конгрессын Номын Сангийн хананд хүндэтгэлтэйеэ залсан байдаг. Шотландын гүн ухаантан Томас Карлайлын хэлсэн үг л дээ. Халин одогсдын сүнс онгодыг дууддаг бөө олширч, ном унших нь багасаад буй өнөө үед бол учрыг нь ухан ойлговоос нэн хэрэгтэй үг.
#нийгэм
#нийтлэл
АНУ-д ажиллаж амьдарч байгаа “Эх хэл бичиг” сэтгүүлийн зөвлөлийн гишүүн, хэл бичгийн ухааны доктор Мягмарын Саруул-Эрдэнэ саяхан эх орондоо ирж, сэтгүүлийн редакцийнхантайгаа уулзан, халуун дулаан яриа өрнүүлэв.
#нийгэм
#нийтлэл
Монгол улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд, доктор Хасбазарын Бэхбат үүрэгт ажлаа дуусгаад эх орондоо буцаж байгаа юм. Түүнийг Элчин сайдаар ажиллаж байх хугацаанд АНУ дахь Монголчуудын холбоод, байгууллага, сургуулиуд нягт хамтран ажилласаар ирсэн билээ.
#улстөр
#нийтлэл