Эрэгтэйчүүд айдас эмээл ба хүсэл шуналын завсарт, далдын хүчний эзэмдэлд автахаас зүрхшээх мөртөө түүнийг ялан давахыг горилох хоёрын хооронд эргэлзэн тээнэгэлзсэн зөрчилт бодлоосоо болж эрэгтэйчүүдийг өдөөн татаж, хүсэл шуналын галыг нь буцалгадаг мөртөө гай гамшиг удирдан авчирдаг дүр – эмэгтэй шулмыг бүтээсэн юм.
Удахгүй энэ 10 хүний эхийн түгээмэл тунхаглалын адил хэн бүхний мэддэг дагадаг язгуурын эрх болон түгэх нь дамжиггүй.
“Энэ бол миний амьдрал бүтээл. Ингээд салж таралгүй, нэг л газар хадгалагдахаар боллоо. Ганц нэгээр нь салгаж огт болохгүй. Юуг ч зарж болохгүй. Судлаач нар ирж судалгаагаа хийж байж болно” гээд сэтгэл нь их л хангалуун байлаа.
Нью-Йоркийн цорын ганц Хутагт хотын дорно этгээд дэх, тун энгийн тавилгатай байрандаа даруухан аж төрөх болов. Халимаг америк нийлсэн найзууд нь өдөр тутмынх нь амьдарлагад тус дэм болно. Хутагтад өөрт нь “хамба ламтны” өндөр дээд шаардлага, хэрэгцээ гээч юм огт үгүй болохоор үргэлжид даруу төлөв хэвээр. Халимаг нар түүнд монгол дээл оёж өгнө, тэрийг нь голж өөчилж байсан түүх нэг ч үгүй.
Ардчилсан хувьсгалыг оройлогчдын нэг Санжаасүрэнгийн Зоригийн өвөг эцэг нь монгол түмэнд Шар Дамдинсүрэн нэрээрээ алдаршсан, нэрт монголч эрдэмтэн Андрей Дмитриевич Симуков болохыг өдгөө хүн бүр мэднэ.
Миний уран бүтээл бол тоотой. Найман дуурь байна. Хоёр нь бэсрэг хошин дуурь юм. Хориод киноны хөгжим бичсэн. Янз бүрийн дуу нийлээд 500 гаруй бий. Хөгжимт драмын жүжиг хориод байгаа. “Маамуу нааш ир”-ээс эхлээд хүүхдийн дуу зуу гаруй бичсэн.