Эрэгтэйчүүд айдас эмээл ба хүсэл шуналын завсарт, далдын хүчний эзэмдэлд автахаас зүрхшээх мөртөө түүнийг ялан давахыг горилох хоёрын хооронд эргэлзэн тээнэгэлзсэн зөрчилт бодлоосоо болж эрэгтэйчүүдийг өдөөн татаж, хүсэл шуналын галыг нь буцалгадаг мөртөө гай гамшиг удирдан авчирдаг дүр – эмэгтэй шулмыг бүтээсэн юм.
Хайнз Котткэ Оссендовскийн номыг гарсан даруйдаа нэлээд шуугиан дэгдээснийг, гэвч олон судлаач номд гарч буй үйл явдлууд үнэхээр тохиосонд эргэлзсэнийг дурдаад Дилова хутагтаас өөрөөс нь асууж байж үнэн мөнийг олъё хэмээн шийдсэнээ өгүүлжээ.
“Гүнтэр Рафаэлын хийлийн концерт №2” нэрээр хөгжмийн ялтас болгон гаргасан байна. Худалдаанд гарсан энэ ялтаснаас та бид Германы оркестртой эгшиглэсэн монгол аялгууг сонсох боломжтой, энд харин одоо хөгжмийн зохиолч Халхын Эрхэмбаярын чуулбарыг сонсоод төрсөн сэтгэгдлийг та бүхэнтэй хуваалцъя.
Хүний амийг хөнөхөөд хүндэтгэх шалтгаан хэрэггүй асан тэр үед “элсэгдсэн, оролдож байсан, цуурхсан, буруу заасан” гэсэн дөрвөн хэргээр хөөрхий Хөхдэйг буудан алахаар шөнө дөлөөр ачин явжээ. Хотоос холгүй, хээр газар ар дагзандаа зоогдох сумыг хүлээн сөхрөн суухдаа Эвэгийн Хөхдэй 25 настай байсан билээ.
Зочноо танилцуулахдаа, жишээ нь тэр хүн зөвхөн хатиг эмчлээд гаршсан эмч бол "Энэ хүнийг Монголчууд Доржийн Бат гэхээсээ илүү Хатигны Бат гэж мэднэ" гэж таницуулна. Чингэхдээ ингэсэн тэгсэн "энэ эрхэм" гэсэн тодотголыг байнга хэрэглэнэ.
Сталины ид үед Зөвлөлтийн үзэл эрс өөрчлөгдөж, эспэранто хөдөлгөөнийг эсрэгээр төр засгийн эрхийг авах гэсэн гадаадын тагнуулын ажиллагаа хэмээн цоллож, 1936-1938 оны хооронд ЗХУ-ын бараг бүх эспэранточ нарыг цаазлахыг нь цаазалж, цөлөхийг нь цөлсөн юм.