Ердөө л хэрчсэн мах, усаар зуурсан гурил, яс, мах чанасан шөл гурвын холимгийг сонгино, давс төдийхнөөр амт тохируулан халуунаар нь оочиж сорж иддэг хоолоо монголчууд гол төлөв “лавшаа” (оросын лапша) гэж нэрлэдэг. Иймэрхүү орц найрлагатай гурилтай шөлийг Завхан аймгийн баруун болон өмнө зүгийн сумын уугуул оршин суугчид Гийдаа гэж нэрлэдэг.
#чөлөөт цаг
#нийтлэл
Ургамлын гаралтай хүнсэнд агуулагддаг нийлмэл нүүрс ус болох эслэг нь ургамлын биед боловсорч шимэгддэггүй хэсэг нь юм. Үүнийг англиар fiber, оросоор клетчатка, бас ширхэглэг хүнс ч (пищевые волокна) гэж нэрлэдэг.
#чөлөөт цаг
#нийтлэл
Судлаачид монголчуудын идээ ундааны цээрийг их төлөв бэлгэдэл хүндэтгэлийн утга бүхий цээрийн ёс, мэдлэг сургамжийн чанартай цээрийн ёс гэж хоёр ангилан авч үздэг байна.
#чөлөөт цаг
#нийтлэл
Монголчуудын хоолны үндсэн хольц нь малын мах мөн боловч бидний өвөг дээдэс, малчин ардууд буянт мал сүргээ хайрлан энхрийлж, зөвхөн зун, намрын улирал өнгөрч, малын сааль сүү татарсан үед хотон дахь малаасаа ялгаж заазалж иддэг, цагаан сараас хойш намар болтол тарга тэвээргээ авч гүйцтэл нь мал гаргахыг цээрлэдэг уламжлалтай байжээ.
#чөлөөт цаг
#нийтлэл
Хүн төрөлхтөн шөлийг МЭӨ 3000 жилийн өмнөөс хэрэглэж эхэлсэн түүхтэй. Өмнөд Европт 15-16-р зуунд шавар, шаазан сав суулга бий болсон үеэс шөлийг хийж эхэлсэн бол 17-18-р зуунд бусад орнуудад тархжээ.Хятад, Энэтхэг, Япон зэрэг Азийн улсуудад шөлтэй хоол мөн л эрт үеэс бий болсон гэж түүх судлаачид үздэг. Харин нүүдэлчдийн хувьд шөлтэй хоол харьцангуй хожуу нэвтэрч эхэлсэн байдаг.
#чөлөөт цаг
#нийтлэл
Хүмүүс шарсан хоол, түүн дотроо шарж, хайрсан мах, төмс зэрэгт дуртай байдаг нь хоол боловсруулах дулааны энэ арга хэрэглэх явцад үүсч бий болдог сайхан амт, үнэр, өнгө, шүүслэг зөөлөн байдалтай холбоотой.
#чөлөөт цаг
#нийтлэл