Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр ард иргэдээ арван жил гаруй удирдахдаа засаглал гэдэг ямар хатуу сургууль болохыг биеэрээ мэдэрсэн хүн. Тухайн үедээ мань эр амжилттай яваа төр засаг ямар шинж чанартай байдгийг олж хараад зогсохгүй, түүнийг эхнээс нь мэдэж байсан бол улс орноо өөрөөр удирдах байснаа ухаарсан гэж бичжээ.
Бодис бидэнд ямар чухал болохыг хүний нийгмийн он тооллыг хэрхэн нэрлэснээс харж болно: Чулуун зэвсэг, Хүрэл зэвсэг, Төмөр зэвсгийн үе. Шинэ тутам материалууд хүний нийгмийн шинэ эрин үеийг дуудаж ирсэн байх нь.
Нэпко хэвлэлийн газар эрхэм хүндэт уншигч та бүхнийг 2014 оны 1 дүгээр сарын 13-15-ны хооронд СENTRAL TOWER-ийн хоёрдугаар давхарт зохион байгуулагдаж буй ТААШААХ УРЛАГ TASCHEN гадаад номын үзэсгэлэн худалдаанд хүрэлцэн ирж, дэлхийн ном хэвлэлийн зах зээлд тэргүүлэгч Taschen-ий гайхамшигт номуудыг таашаан сонирхохыг урьж байна.
#нийгэм
#нийтлэл
Түүний 1962 онд гарсан анхны томоохон ном Silence in the Snowy Fields дээрхийг Америкт тунхагласан. Миннесотын цаст тал, өвлийн нам гүм, ганцаардлын аясаар дүүрэн энэ номыг уншихад бараг юу ч өрнөхгүй юм шиг атлаа хүний дотор асар их зүйл хөдөлнө. Блайгийн шүлэг сүржин биш. Уншаад “Пөөх, ямар мундаг хэлээ вэ” гэж уулга алдахгүй. Харин “Яагаад ч юм энэ мөр миний сэтгэлийн хөндүүр газрыг олчихлоо” гэдэг мэдрэмж төрүүлнэ. Тэр ч утгаараа Блай бол шүлгийг чамирхлаас салгаж, амьдралын анхны долгион руу аваачсан найрагч.
Боловсролын сайд асан Л.Энх-Амгалангийн бичсэн тун сонирхолтой номыг танилцуулж байна.
Өөрийгөө хөгжүүлэх номын зах зээл бүхэлдээ ижил агуулгатай. Өглөө бүр эрт бос. Гүй. Бясалга. Витамин уу. Талархлын дэвтэр хөтөл. Ус уу. Тэмдэглэл бич. Дасгал хий. Сошиалаа хаа. Амьсгал. Инээ. Сунгалт хий. Хүйтэн шүршүүрт ор. Нэм, нэм, ахиад нэм.
Эцэст нь амьдрал чинь хуваарьт боолчлогдсон сургалтын бааз шиг болно. Аз жаргалгүй байсан хүн аз жаргалгүй хэвээрээ үлдээд, дээрээс нь цагийн дарамтанд орно. Добэлли “Амжилт, аз жаргалд хүрэхийн тулд амьдралдаа юм нэмж чихэхээсээ өмнө юу хасах вэ гэдгээ бод” гэдэг чанх эсрэг зөвлөгөө өгдөг.