ХХ зууны улс төрийн бодлогын аварга хүмүүн Винстон Чөрчилл эх орон нэгтнийхээ болон харийнхны бодол санааг байнга догдлуулж ирсэн билээ. Домогт ерөнхий сайдыг амьд ахуйд ч тийм байсан, нас барснаас нь хойш энэ сонирхол улам даамжирсан байх.
#чөлөөт цаг
#нийтлэл
Dorling kindersley-ийн тогтсон жишгээр зурагт өгүүлэмж бүхий зугаатай танин мэдэхүйн ном.
Амьсгал номын талаарх уншигч Энхээгийн бичсэн сэтгэгдлийг хүргэж байна.
Өнгөрсөн зууны шилдэг хүүхдийн зохиолч хэн бэ гэвэл таны санаанд Ж.К.Роулинг орох болов уу. Ж.К.Роулинг багачуудад зориулсан сургамжит үлгэр бичээгүй, тэгээд ч уншигчид нь өсвөр насныхан. Зарим хүн Астрид Линдгренийг гэж магадгүй, байж болно. Манайхан киног нь үзсэн ч номыг нь хараахан уншаагүй Роал Далд “Хүүхдийн шилдэг зохиолч” гэдэг алдар зүй ёсоор оногдоно гэж уран зохиолын ертөнц үздэг билээ.
Сиддарта Гаутама ордноос гарч, хүний сэтгэлийн зовлонг таньсан бол Сиддарта Мүхэржи лабораторид сууж, хүний биеийн өвчний түүхийг бичсэн. Хоёулаа шалтгаан бидний дотор бий гэдэг нэг санаа хэлжээ.
Монголын төрийн түүх яг эндээс эхэлдэг. Чөтгөр бол хамгийн эвтэйхэн тайлбар. Монголын ХХ зуунд шашин “мөхөхөд” чөтгөр байсан, хувьсгал хийхэд чөтгөр байсан, нийгэм журам байгуулахад чөтгөр байсан, арчдилал гарахад ч чөтгөр байсаар л амуй. Юм бүтэлгүйтвэл “Чөтгөрийн буруу”, ажил нурвал “Дотоодын дайсан”. Юу ч ойлгомжгүй бол “Эсэргүү элемент”. Үг солигддог, логик солигддоггүй.