Энэхүү ном нь үлгэрийн хэлбэрээр гол дүрийн охины бага насыг уран зөгнөлөөр дүүрэн, эгэл жирийн мэт боловч сэтгэл хөдөлгөм өсөн торниж байгаа тухай, том болох явцдаа баяр баясал, уйтгар гуниг, мухардал ба арчаагүй байдал, шаналал ба хүсэл мөрөөдөл, өршөөл наманчлал, түүнчлэн хорвоо ертөнцийн талаарх сониуч зан, эрэл хайгуул, амьтай бүхнийг хайрлах, өрөвдөх сэтгэл... гээд хүүхдийн оюун санааны ертөнц хэрхэн улам баяжиж байгаа тухай гарна.
Орчин үеийн зах зээлийн тогтолцооны онол, практик сэтгэлгээний тулгуур хоёр баганын нэг болсон төсвийн сангийн бодлогын утга учир нь нөгөө нэг багана болох мөнгө зээлийн бодлогын дутмаг талыг хэрхэн ямар арга механизмаар нөхөн гүйцээх учир начрыг дэлгэн харуулсан эл бүтээлийн олон улсын ач холбогдол зөвхөн онолын сэтгэлгээнд төдийгүй, практикт өргөн нэвтэрч хэрэглэгдэхэд оршино.
#чөлөөт цаг
#нийтлэл
НЭПКО хэвлэлийн газар зохиолч, орчуулагч, уншигчдын булан нээлээ. Эхний дугаараар НЭПКО хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг “Түүхэн эрхмүүдийн цадиг” цувралын Бямбасүрэнгийн Шарав намтрын бүтээлийн зохиогч, мөн тус хэвлэлийн газраас эрхлэн гаргасан Х.Пүрэвбадамын Аварга ингэж төрсөн номын редактор А.Амарсайхантай уран бүтээлийнх нь талаар товч ярилцлага хийснийг хүргэж байна.
Олоон жилийн тэртээ Филадэльфид хөл тавьсан нэрэлхүү атлаа шазруун хөвүүний амьдралд хөлөө олсон, гагц хөлөө олоод зогсохгүй Америкийн түүхэнд, улмаар хүний түүхнээ үлдээсэн тод мөрийг эндээс олж харна. Бэнжамин бол тал бүрийн авьяастай, хүндлэхээс аргагүй хүн төдийгүй бүтээлч, эрүүл саруулаар сэтгэдэг уйгагүй хөдөлмөрч хүн. Түүний намтраас уншигч бүр өөрт таалагдах, сэтгэлд нь хоногших тийм үйл явдлыг заавал олно.