Ер нь зохиолч хүн бичсэн номоо хэнд хэрэг болох талаар бодож тунгаадаг биз ээ. Миний ном өвөр хоорондын хов жив тасардаггүй оффисын ажилтнуудад хэрэг болно гэдэгт найдах юм.
Эдийн засгийн өсөлт ба тэгш бус байдлын эх үүсвэр.
Тэгш бус байдал хөгжил дэвшлийн боол болж байгаа нөхцөлд хөгжлийн дундаж үзүүлэлт, эс бөгөөс зөвхөн хөгжиж яваа улс орнуудыг анхаарч үзэх нь ихээхэн алдаа мадагтай юм. Аж үйлдвэрийн хувьсгалын тухай хөндмөгц хөгжлөөр тэргүүлдэг улс орнууд санаанд бууж, бусад улс орнуудыг умартаж, эдгээр улсад ер ямар нэгэн хөгжил дэвшил болоогүй мэт санах нь энүүхэнд. Ингэхдээ бид дэлхийн дийлэнх хүн ам, хөгжлийн золиос болж, амьдралаа өөрчилж чадалгүй урьдын хэвээр үлдсэн тэр л хүмүүсийг анзаардаггүй. Шинэ ертөнцийг (буюу Америк) нээсэн явдлыг зөвхөн Хуучин ертөнцөд (буюу Европ) нөлөөлсөн хэмжээгээр дүгнэж болохгүй шүү дээ. Зарим улс орноор жишээлэхэд ДНБ-ний өсөлт орлого хуваарилалтын талаар ямар ч ойлголт өгдөггүй. Дэлхийн II дайны дараа хорин таван жилийн турш АНУ-д ДНБ-ийг хүн амын дунд тэгш хуваарилсантай ижил нөхцөл бүрдсэн үү, аль эсвэл өнөөдрийнх шиг цөөн тооны чинээлэг хүмүүст хуваарилагдаж байна уу гэдгийг хэлэх аргагүй.
Үегүй юм шиг туялзан хөдлөх
Уян налархай бие бялдарын гоо үзэсгэлэнг
Уянгалаг хөгжмийн аянаа
Урсан шилжих үйл хөдөлгөөний гүйцэтгэлээр
Уран тансгаар үзүүлэх үзүүлбэрийг
Уран нугаралт гэдэг билээ.
Үр дүнд нь хаан эрхэд суух шинэ “болзол, нөхцөл” бий болсноор “хуучин үндэслэл, нотолгоотой зөрчилдөж заримдаа бүр жигтэй нөхцөл байдал ч үүсэж байсан байдаг. Түрэг-Монгол төрт ёсны уламжлалын дагуу хууль ёсоор хаан суусан нэгнийг (Чингисийн угсааны хуралдайгаар тодорсон сурвалжит язгууртан) хэрэв харь гүрний хаан баталгаажуулаагүй бол шууд төр булаагч болж хувирдаг байв. Ийм тохиолдол төрийн эргэлт, овог, отог хоорондын дайн, гадаадын түрэмгийлэл, өшөө авалтад зэрэгт хүргэсэн байдаг билээ.
Зугаатай ч гэмээр, аймшигтай ч гэмээр энэ номыг хүн бүхэнд ойлгомжтой хэлбэрээр бичжээ. Ребекка Склут
НЭПКО хэвлэлийн газрын эрхлэн гаргадаг Хүмүүс түүх бүтээдэг цувралын ээлжит бүтээл болох ЛЕНИН уншигчдын гарт очлоо.
#нийгэм
#нийтлэл