ХЯТАДЫН ДӨРВӨН ИХ НЭЭЛТ
Сүн улс хүчирхэг эдийн засагтай, шинжлэх ухааны тэргүүний хөгжилтэй улс байв. Энэ үед Хятадын дөрвөн их нээлт гэгддэг цаас, дарь, ном хэвлэл луужингийн технологид томоохон дэвшил гарч, арабуудаар дамжин Европ тивд дэлгэрсэн нь хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжилд асар том нөлөө үзүүлсэн билээ.
“Түүхэн эрхмүүдийн цадиг” цувралын үргэлжлэл Төрийн Тэргүүн зэргийн Чингис хаан одонт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Монгол үндэстний суу билигт сэтгэгч, хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шаравын номын хэсгээс
"Болсон явдал" хийгээд "Роман" тодорхой хэмжээнд салаад биеэ даасан тус тусдаа өөр өөрийн үүрэг гүйцэтгэдэг, ойлголт болчихсон. Бүр мөсөн биш юмаа гэхэд урьдынх шигээ нарийн нягт холбоотой байхаа больчихсон.
Нийтэд нэгэнт тарж түгсэн юмыг түгээмэл зүйл гэнэ. Жишээ нь, түгээмэл арга - олон нийтэд дэлгэрсэн, түгсэн арга. Түгээмэл зүйл - олон нийтийн дунд түгсэн зүйл, тархсан зүйл. Түгээмэл өвчин - нийтэд элбэг тохиолддог өвчин. Түгээмэл түүх - нийтэд, ард түмэнд хамаарагдах түүх. Түгээмэл үзэгдэл - өргөн дэлгэр байдаг үзэгдэл, олон тохиолддог үзэгдэл. Түгээмэл чанар - алив үзэгдэл юмст нийтлэг байдаг чанар. Түгээмэл явдал - олон тохиолддог явдал, байдаг л явдал, гардаг л явдал. Түгээмэл холбоо - бүх нийтийн холбоо. Хотол түгээмэл - бүхнийг хамарсан гэх мэт.
Түүх сөхөхөд, Дэн Сяопин тэтгэвэрт гарахдаа улс төрийн эрх мэдлийн шинэ дэг журмыг үлдээхдээ Мао Зэдун шиг хязгааргүй эрх мэдэлтэй эзэгнэн захирагч төрүүлэхээс болгоомжилж, дээд албан тушаалуудыг бие биедээ хяналт тавих хамтын удирдлагын зарчмаар хуваарилж үлдээжээ.
Хятад цай нь дотроо зургаан том төрөлтэй: Ногоон цай, цагаан цай, шар цай, улон цай, улаан цай, хар цай.
Үндсэн зургаан цайны төрлөөс гадна бас нэг төрлийн цай байдаг ба үүнийг дахин боловсруулсан цай гэж нэрлэдэг. Жишээ нь цэцэгт цай болон шахмал цай гэх мэт. Ихэвчлэн 6+1 гэж нэрлэдэг ба дэлхий дахины цайны төрөл зүйл дэх хамгийн бүрэн цайны систем юм.
Цайны үндсэн зургаан төрөл зүйлийн тухай ухагдахууныг Чэнь Юй профессор анх дэвшүүлсэн ба цайны полифеголын исэлтийн түвшин болон исэлтийн аргаас хамааран ангилдаг. Цайны навч нь полифенол агуулах ба агуулагдах хэмжээ нь 18%-36%, полифенолын оксидазыг мөн агуулах бөгөөд эдгээр нь өөр өөр эсийн эрхтэнд тархсан байдаг. Хэрэв полифенол болон полифенолын оксидаз хоорондоо таарвал ферментийн урвал явагдаж, исэлдэх нөлөө үзүүлнэ.