NEPKO

@nepko
417
нийтлэл
12,279,507
уншигдсан
1,829
сэтгэгдэл

“АЛСУУР ЯЛАЛТ” НОМЫН ЗОХИОГЧ МОНГОЛД

Сэлүүрт завины спортын дэлхийн аварга, Олимпийн мөнгөн медальт тамирчин, Кэмбрижийн их сургуулийн багш, Алсуур ялалт номын зохиолч Монголд ирнэ.

Бурхны шашны өврийн судар

Тарни (санскрит: дхарани, мантра, төвд: сүн, аг) гэдэг нь “тогтоон барих” гэсэн үг. Галт шилний тусламжтайгаар нарны гэрлээс гал асаах адил оюун санааны сарнимал эрчим хүчийг тарнийн зэмсгээр нэгэн чигт хурааж, билгүүн галыг бадрааснаар сөрөг эрчмийн талсжлыг хайлуулан бие, сэтгэлийн ариуслыг хүртдэг.
#чөлөөт цаг #нийтлэл

Өвс өөрөө ургана

Гутал таарсан үед хөл мартагдана. Бүс таарсан үед гэдэс мартагдана. Түүнчлэн зүрх зүй ёсоороо байхад “төлөө” хийгээд “эсрэг” гэсэн хандлага бүхэн гээгдэх. ​

Сэхээтэн атлаа тэнэг

​2014-2018 оны хооронд Энэтхэгээс Их Британи, АНУ хүртэл бидний үзсэн харсан бүхэн амины дэнчингүй бодлого боловсруулагч “цаасан нүүртэн” болон дотоод мэдээлэлтэй сэтгүүлч буюу Айви Лиг, Оксфорд, Кэмбриж, тэдгээртэй төстэй гуншны төлөөх боловсролыг эзэмшсэн, хагас дутуу сэхээтэн, дарангуйлагчдаас бүрдэх дотоод тойргийн эсрэг бослого байсан юм. Тэд бидэнд 1) юу хийхийг, 2) юу идэхийг, 3) яаж ярихыг, 4) яаж бодохыг, мөн... 5) хэнд саналаа өгөхийг үргэлжид зааж байдаг. ​

ДЭЛХИЙН ДЭГ ЖУРАМ: Эрх мэдэл бол сэтгэл татах ханьцашгүй хүч

Дэлхийн бүх хэвлэлийн “Олон улсын мэдээ” Орос-Украины дайныг тойрон амьсгалж буй энэ цагт Хэнри Киссинжэрийн “Дэлхийн дэг журам” номыг санал болгож байна. Энэ бүтээлийг уншчихвал өнөөгийн олон улсын нөхцөл байдлын талаар тодорхой ойлголттой болно. Ганц геополитикоор зогсохгүй дэлхийн түүх, дипломат урлаг, философи, технологи зэрэг хүний мэдлэгийн сан хөмрөгт хуримтлагдсан олон салаа салбарын тухайд чамгүй мэдлэгтэй болно. Эцсийн бүлэгт түүхийн олон зууны нугачаанд хүний ухамсар, эрх мэдэл, ёс суртахуун хоорондоо хэрхэн харшилдаж, яаж тэнцвэр тогтоосныг ул суурьтай мэдээд авчихна.

Философи

Эцсийн эцэст хүрэх бодит байдал, физик үзэгдэл (байгалийн философи), ёс зүй (ёс суртахууны философи), юмс үзэгдлийн үлэмж ерөнхий шалтгаан, зарчим болоод тэдгээрээс гарч ирсэн хүний хүртэхүй,
#чөлөөт цаг #нийтлэл