NEPKO

@nepko
417
нийтлэл
12,279,507
уншигдсан
1,829
сэтгэгдэл

Нацагдорж

Эрдэмтэн А.Очир, Г.Дашням нарын нухацтай судалгаанд үндэслэн Их Нацагдоржийн уг шаг, угсаа гарвалыг хөөн үзвэл Нацагдорж боржигон овгийн хүн байжээ. Боржигон гэдэг бол Х зууны үед аж төрж байсан Мон хаан Бутанцарын үеэс хойш язгуурын монголчуудын төрийн эрх, хаан ширээг боржигон овгийнхон алдалгүй барьсаар ХVIII зууны үед тэднийг төрөл тайж, харьяат тайж гэж хуваадаг болсон ажгуу.
#чөлөөт цаг #нийтлэл

Улс төрийн философийн удиртгал

Гайхамшигтай ном. Эхлээд гарчгийг нь харах юм бол бүгдийг нь мэддэг, ойлгомжтой асуудлууд мэт санагдах авч анхааралтай уншаад ирэх үед тухайн асуудлыг мэддэггүй байсан, аль эсвэл тэр асуудлаар өнгөц мэдлэгтэй байснаа ухаарах болно.
#улстөр #чөлөөт цаг #нийтлэл

Путин ба путинчууд

Энэхүү номд Владимир Путиний эрх барьсан он жилүүд буюу 2000-2015 оны Орос орны үүх түүхийг дэлгэн өгүүлжээ.
#нийгэм #нийтлэл

Бямбын Ринчен

ХХ зуун Монголын шинжлэх ухаан, утга зохиолын ертөнцийг доктор Б.Ринченгүйгээр төсөөлөх аргагүй. Үндэсний сэхээтэн бүрэлдсэн, шинэ соёл нэвтэрсэн, нийтээрээ гэгээрсэн түүхийн тод тусгал нь ч нэрт эрдэмтэн юм. Бас хувьсгалт хүчирхийллийн шуурганд бөхийсөн уламжлал, соёл, зан заншил, цагийн бэрхийг сөрөн зогссон үндэсний үзэл санааны төлөөлөл нь ч тэр хүн байлаа.
#чөлөөт цаг #нийтлэл

Солонгосын сэргэн мандалт

“Нэгэн үеийнхний орших хугацаа нь хязгаартай ч нэгэн улс үндэстний орших хугацаа мөнх. Өнөөдөр бидний үеийнхний хөлсөө урсгаж бүтээн цогцлоохоор зорьж буй бүхэн зөвхөн өөрсдөө мөр бүтэн, гэдэс цатгалан явах гэсэнд бус, энэ бүхнийг хойч үедээ өвлүүлэн өгч, улс үндэстнээ мөнхөд сэргээн мандуулахын төлөөх үйлс юм шүү.”
#чөлөөт цаг #нийтлэл

Цыши хатан

Өнгөрсөн хугацаанд Цыши өргөмөл хүүгээ жигшиж үзэн ядах болсон байв. Тэрбээр өөрийнх нь эсрэг чиглэсэн хуйвалдаанд оролцсон байдаг, гэтэл Цыши тэр талаар ам ангайх аргагүй байлаа.
#чөлөөт цаг #нийтлэл