NEPKO

@nepko
417
нийтлэл
12,279,507
уншигдсан
1,829
сэтгэгдэл

Голын тэртээх гацааны хавар

Хичээлийн дараа танай ангийнхныг үлд! гэж байна хэмээн жижүүр хүүхэд ямар нэгэн баярт мэдээ дамжуулж байгаа аятай хэлэв. Хичээлийн дараа үлдээх нь хэзээ ч сайны дохио байгаагүй билээ. Эхлээд хүүхэд бүр «Би яалаа» гэдэг асуулт өөр өөртөө тавилаа. Би ч яаснаа бодоод бодоод олсонгүй.
#чөлөөт цаг #нийтлэл

Гэгээрлийн хөтөч

Буддын шашинд Их, Бага хөлгөн гэж бий. Их хөлгөнд судрын ёс, тантрын ёс гэсэн үндсэн хоёр чиглэл бий. Бага хөлгөний үнэт зүйлсийг ухаарах нь Их хөлгөнд суралцах дэвсгэр болдог. Судрын ёсыг өөриймшүүлэх нь тантрын бясалгал хийх бэлтгэл болдог.

Монголын эдийн засгийн түүхийн альманах

Бид Баабар. Монгол, Монголчууд, Монгол орон. Түүхийн альманах номыг Америкийн Үндэсний газарзүйн нийгэмлэгтэй хамтран толилуулсан нь үндэстний нийтлэг түүх хийгээд олон салаа мөчрийг олон улсын бичлэгийн стандартаар бүтээх шинэ боломж, арга туршлагыг нээсэн билээ. Энэ удаа монгол үндэстний эдийн засгийн хөгжил хийгээд сэтгэлгээний түүхийг цоморлиг байдлаар зураглан харуулсан бүтээлийг гаргаж байна.
#чөлөөт цаг #нийтлэл

Роалл Дал: Хүүхдийн зохиолын хаан

Өнгөрсөн зууны шилдэг хүүхдийн зохиолч хэн бэ гэвэл таны санаанд Ж.К.Роулинг орох болов уу. Ж.К.Роулинг багачуудад зориулсан сургамжит үлгэр бичээгүй, тэгээд ч уншигчид нь өсвөр насныхан. Зарим хүн Астрид Линдгренийг гэж магадгүй, байж болно. Манайхан киног нь үзсэн ч номыг нь хараахан уншаагүй Роал Далд “Хүүхдийн шилдэг зохиолч” гэдэг алдар зүй ёсоор оногдоно гэж уран зохиолын ертөнц үздэг билээ.

Хамгийн их хуулагддаг хавсралттай ном

Маш товч удиртгал 1. Онол гэж юу вэ? 2. Уран зохиол гэж юу вэ? Үүнийг авч үзэх шаардлагатай юу? 3. Уран зохиол ба соёл судлал 4. Хэл, утга, тайлбарлахуй 5. Илтгэх урлаг, туурвил зүй, яруу найраг 6. Хүүрнэмж 7. Ижилсэл, ижилсүүлэлт, субъект 8. Ёс зүй ба гоо зүй гэсэн бүлэгтэй. Энүүхэндээ гэхэд Хавсралт буюу төгсгөлөөс нь уншиж эхэлбэл буруутахгүй, ер нь зөв. Тэнд онолын гол дэг сургуулиудын товч, тодорхой тайлбар буй. Тус бүрийг 1-2 нүүрээр, маш тодорхой, товч, гэхдээ алдаагүй тайлбарласан тул оюутнуудын ​​гар дорх лавлах. Энд тэнд хамгийн их хуулагддаг энэ номын хамгийн алдартай хэсэг нь.

МОНГОЛ 11 ҮГЭЭР НОМ /МӨӨМӨӨ УНЖУУЛСАН ФЕМИНИЗМ/

Энэ бол Монголын тухай ном. Хорвоогийн олон үндэстэн дотроос Монголчуудыг л хамгийн их мэдэх юм. Учир нь би тэдний нэг билээ. Тэгэхээр миний ч тухай ном.