NEPKO

@nepko
417
нийтлэл
12,279,507
уншигдсан
1,829
сэтгэгдэл

Төрийн захиргаа

Төрийн захиргаа гэж юу вэ? Яагаад чухал вэ? Нийгмийнхээ захиалсан зорилгуудад хүрэхийн тулд төрийн удирдагчид захиргааны аппаратаа зохион байгуулж, удирддаг. Төрийн захиргаа гэдэг бол нийгэм оршин тогтноход шаардлагатай нийтэд тустай үйлчилгээг үзүүлэх менежмент, удирдлагын “урлаг” юм. Төр бидний өдөр тутмын амьдралд салшгүй холбоотой аюулгүй байдал, халамжаас авхуулаад тээвэр, боловсрол зэрэг үйлчилгээг хүргэж байдаг.

Робэрт Блай: Төмөр Жонсоны “адгууслаг” эцэг

Түүний 1962 онд гарсан анхны томоохон ном Silence in the Snowy Fields дээрхийг Америкт тунхагласан. Миннесотын цаст тал, өвлийн нам гүм, ганцаардлын аясаар дүүрэн энэ номыг уншихад бараг юу ч өрнөхгүй юм шиг атлаа хүний дотор асар их зүйл хөдөлнө. Блайгийн шүлэг сүржин биш. Уншаад “Пөөх, ямар мундаг хэлээ вэ” гэж уулга алдахгүй. Харин “Яагаад ч юм энэ мөр миний сэтгэлийн хөндүүр газрыг олчихлоо” гэдэг мэдрэмж төрүүлнэ. Тэр ч утгаараа Блай бол шүлгийг чамирхлаас салгаж, амьдралын анхны долгион руу аваачсан найрагч.

Анхаар: Фашизм



ГЕНОМЫН КОД ТАЙЛАГЧ

Өөрсдийнхөө генийг өөрчлөх ийм шинэ чадвартай болж байгаа маань хачирхалтай асуултууд тавигдахад хүргэв. Үхлийн вирус тусдаггүй болгож өөрсдийнхөө генийг өөрчлөх үү яах вэ? Өвчин тусахаа боливол гоё биз дээ. Тийм ээ? Генээ өөрчлөх замаар Хантингтоны өвчин, хадууран-эст цусны өвчин, уушгины фиброз зэрэг аймшигт өвчнийг бүрмөсөн устгачих уу? Тэгвэл бас гоё доо. Хараагүй, дүлий байдлыг яах вэ? Бас намхныг. Сэтгэл гутралыг? Ммм... Харин ээ? Одоогоос хорь, гучин жилийн дараа, одоогийн технологи маань арай сайжирсны дараа эцэг эхчүүд төрөх хүүхэд нь хэр булчинлаг, ухаалаг, IQ-тай байхыг сонгодог болж болох нь ээ? Бас нүдний өнгийг нь сонгох уу? Арьсны өнгө? Өндрийг?

ВОЛТЭР АЙЗЭКСОНЫ “ЛЕОНАРДО ДА ВИНЧИ” НАМТАР НОМ

Италийн Винчи хотноо төрж хорвоо ертөнцтэй анх танилцсан Леонардо “галзуу” мэт сониуч, есөн шид нь бүрдсэн хүү явжээ. Тэрээр бутач хүүхэд, ижил хүйстэн, ногоон хоолтон, солгой, анхаарал нь сарнимтгай, бас ч үгүй тэрслүү үзэлтэн, эрдэмтэн, математикч, инженер, зохион бүтээгч, анатомич, зураач, сийлбэрч, уран барималч архитекторч, хөгжимчин, зохиолч, өөртөө тугалын ихэс, матрын эрүү, тоншуулын хэл, нүүрний булчин, сарны гэрэл, сүүдрийн ирмэг судлах даалгавар өгсөн суутан байв.