Өнөөдөр манайд “контент бүтээгч” гэдэг шинэ давхарга бий болжээ. Тэд философи ярьдаг. Сэтгэл судлал ярьдаг. Эдийн засаг ярьдаг. Гэхдээ эх сурвалжаа уншсан уу? Хүн арван жил бодож бичсэн бүтээлийг 10 минутын видео болгон шахах нь боломжтой ч охь шимгүй, нүнжиггүй, ухааралгүй үлдэнэ. Том өөрийгөө гүн рүү орж, эрдэнэсийг гаргаж ирдэг уурхайчин гэдэг.
Ном бүтээх, түгээхийн аль аль буяныг ганц цагаан хөдөлмөрийн үрээр л үйлддэг. Ном бичих, бичсэн номыг уншигч мэргэдийн оюунд толилуулахаар хэвлүүлэх хоёр хэцүү үйл хоёулаа ав адил буянд зорих завсаргүй сэтгэл, эс дэлгэгдвэл эс бүтнэ
Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр ард иргэдээ арван жил гаруй удирдахдаа засаглал гэдэг ямар хатуу сургууль болохыг биеэрээ мэдэрсэн хүн. Тухайн үедээ мань эр амжилттай яваа төр засаг ямар шинж чанартай байдгийг олж хараад зогсохгүй, түүнийг эхнээс нь мэдэж байсан бол улс орноо өөрөөр удирдах байснаа ухаарсан гэж бичжээ.
1990-ээд оноос монголчуудад үзэл суртлаас хамаарахгүй, бусдаас хараат биш оршин тогтнох боломж бүрдсэн нь эх түүхээ шинээр харах үүд хаалгыг нээсэн билээ. 1996 онд гарсан Баабарын ХХ зууны Монгол: нүүдэл суудал бол ийм боломжийн үүдийг нээж, салхийг хагалсан томоохон бүтээл байлаа.
#чөлөөт цаг
#нийтлэл
Майло Бэкмэн номоо “Хэдэн дүрс байдаг вэ” гэдэг зальжин асуултаар эхлүүлжээ. Ингээд уншигч дүрсний ертөнцөөр аялна. Зүсэн зүйлийн дүрс байдаг аж. Дөрвөлжин, тойрог хоёр хоорондоо адилхан атал найман өнцөгтүүд нэг нэгнээсээ өөр юм байж. Одоо уншигч дүрсийг урьд өмнөхөөсөө огт өөрөөр харж эхэлнэ. Номын хоёр дахь бүлэг “Төгсгөлгүйгээс илүү том зүйл байдаг уу” гэдэг асуултад хариулна. Энэ асуулттай холбоотой нэгэн явдал санаанд орсныг хуваалцъя.