Замын цагдаагийн газрын (ЗЦГ) статистикаар сүүлийн дөрвөн жилд дунджаар гурван сая хүрэхгүй хүнтэй Монгол Улсад зам тээврийн ослоор жилд 420 хүн нас барж, түүнээс гурав дахин их хүн гэмтэл авч, хөдөлмөрийн чадвараа алдан, олон хоногоор эмнэлэгт хэвтжээ. Харамсалтай нь замын осол жилээс жилд хоёр оронтой тоогоор өсөж байна.
#нийгэм
#нийтлэл
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон улсад айлчилж, бизнес форумд оролцож, Ерөнхий сайд Шинзо Абэтэй албан ёсны уулзалт хийж дөрвөн жил бэлдсэн Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг үзэглэв. Чөлөөт худалдаанаас гадна шууд хөрөнгө оруулалт, оюуны өмчийн хамгаалалт зэрэг өргөн хүрээг хамарсан энэ хэлэлцээр нь парламентаар удалгүй баталснаар хүчин төгөлдөр болох юм.
#эдийн засаг
#нийтлэл
Монголчууд бид энэ жил үндэсний их баяр наадмаа маш өргөн хүрээнд, онцгой урт хугацаагаар тэмдэглэж байна. Анх удаа гурав биш тав хоног нийтээр амрах хууль гаргаж, 120-иод сумын 90 жилийн ой тохиож нийслэлээс эхэлсэн наадмын нүсэр давалгаа хөдөөгөөр түгэн тарж байна.
#нийтлэл
#эдийн засаг
“Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд хоёр хөрштэйгээ найрсаг харилцаатай байх нь эн тэргүүний зорилт” гээд АНУ, Япон, Европын холбоо, Энэтхэг, БНСУ, Турк зэрэг өрнө, дорнын улсуудтай “гуравдагч хөрш” бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлнэ гэж заажээ.
#улстөр
#нийтлэл
Монголоор улс төрийн намуудын хий үзэгдэл тэнэж байна. Уг нь улс төрийн нам бол ардчиллын амин чухал бүрэлдэхүүн хэсэг л дээ.
#улстөр
#нийтлэл
2011 оны тооллогоор Монголд 90 мянга шахам хувийн аж ахуйн нэгж, компани бүртгэгдсэний 60 хувь нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж, ДНБ-ий дөрөвний гурвыг бүтээн, ажиллах хүчний 70 хувийг бүрдүүлж байна. Компаниудын дийлэнх нь нэг, бусад нь нэгээс дээш гэр бүлийн эзэмшилд байгаа гэвэл ойролцоогоор 60-аад мянган гэр бүл өөрийн компанитай гэсэн үг.
#нийгэм
#нийтлэл