Гэвч “ашиггүй ажиллах” болсон тул, 2015 онд Засгийн газар (Ч.Сайханбилэгийн) тус компанийг өр, хөрөнгө, орд газартай нь хамт хувьчлах болж, ТӨХ (Ц.Нанзаддорж) “Бэйзмент” ХХК-д нь 1.3 тэрбум төгрөгөөр худалджээ. Олон арван жил ашиглах шохойн нөөцтэй орд, ДЦС, дэд бүтэц, үйлдвэр, бараа материалтайгаа Зайсангийн амны нэг хаусын үнэд арай хүрсэнгүй. Төрийн мөнгөөр төрийн хөрөнгийг “худалдан авахдаа” мэргэшсэн, ХХБ-ны эзэн Д.Эрдэнэбилэгийн улстөрчидтэй хамтардаг ээлжит өрөг ингэж өрнөв. Хэдэн сарын дараа “Бэйзмент” компанийн нэрийг “Хөтөл” ХХК болгож өөрчлөв.
Бид Монгол банктай олон удаагийн яриа хийж, бичиг солилцсон. Монгол банк энэ үйл ажиллагааг хууль ёсны хэмээн хүлээн зөвшөөртөл Савада сан хувьцаагаа зарахыг зөвшөөрөөгүй. Үнийн санал амжилтгүй болсон, учир нь Монгол банк үнийн саналыг хүлээж авалгүй жил болсон. Тэр үед би бууж өгсөн. Хэдэн сарын дараа, Монгол банк энэ процессыг хүлээн зөвшөөрч, Савада сан хувьцаагаа зарсан.
Хөдөөд шилжих суурьшихын давуу талыг эдгээр хүмүүс юуны өмнө эрүүл агаар, замын түгжрэлгүй амьдрал, цөөхөн хүүхэдтэй анги, ойр дотно харилцаа, хотын хүний нүдээр харахад асар их бизнес боломжууд гэжээ. Монголын аль ч аймаг, суманд интернет орсон, засмал замаар дийлэнх нь холбогдсон, дэлхийн хаанаас ч юу худалдан авах, сурч боловсрох боломж түүхэндээ анх удаа бүрдсэнийг тэд бүгд онцолсон юм.
МУ нь гадаад худалдааныхаа 95 хувийг эзэлдэг урд хөрштэйгээ төмөр замын ганцхан боомтоор, хэдхэн хувийг эзэлдэг умард хөрштэйгээ харин хоёр боомтоор холбогддог, гэхдээ нэг нь (Эрээнцав) ашиглагддаггүй. Урд буй Замын-Үүд/Эрээний ганц боомт нь ачааллаа дийлэхгүй арваад жил болжээ. Ялангуяа сүүлийн хоёр жилд цар тахал, өвөл, зуны олимп гэх мэт шалтгаанаар урд хөрш хилээ хаасаар, ачаа бараа сар жилээр гацсаар байна.
ХБ-г сэргээн, ямар ч нэр өгсөн энэ дампуурлын гол шалтгааныг арилгахгүй бол дахиад л давтагдана. Суурь шалтгаан бол авлигын систем. ХБ бол нэг л жишээ.
Монгол улс ийм байдалд орсоны гол шалтгаан бол төрийн нэртэй ч, хэний ч биш өмч хөрөнгүүд. Төрийн өмчтэй бүх аж ахуйн нэгжүүдийг хувьцаат компани болгож, тодорхой хариуцах эзэнтэй болгохгүйгээр авилгийн системийг өөрчлөх боломжгүй. Төрийн өмчийг захиран зарцуулах эрхийг улс төрийн нам ардчилсан сонгуулиар ялж авдаг. Гэтэл энэ намууд институц болж чадахгүй байгаа учир төрийн өмчийн төлөө хэн ч хариуцлага хүлээдэггүй.
Нийгмийн тэгш бус байдал газар авч, үнийн өсөлт, ажилгүйдэл, ялангуяа өмнөд нутгийн залуучуудын дунд ажилгүйдэл, нийгмийн шударга бус байдал, түүний дотор боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний ялгаа улам бүр тэлсээр, цар тахлын үеэр байдал бүр хурцдаж олон жилийн тэвчээрээ иргэд алджээ.