Жаргалсайхан

@jargalsaikhan
545
нийтлэл
28,622,092
уншигдсан
14,635
сэтгэгдэл

Мартсанаас мал мэнд үү

Монголчууд Ерөнхийлөгчийн сонгуулийн цаана гарлаа. Сонгууль хийхийн тулд орон даяар амардаг ч болов. Амралт, баярын өдөр багадсан юм шиг. Заримдаа монгол хүний амьдралын гол зорилго нь төрөөс, улсаас тэтгэлэг авч амь зогоох, улмаар улс төрийн олон шатны сонгуульд оролцох явдал мэт санагдах боллоо.
#эдийн засаг #нийтлэл

Өрөөсөн жигүүртэй Монголын эдийн засаг

Эдийн засгийн өсөлтийг тасралтгүй санхүүжүүлдэг хэрэгсэл бол санхүүгийн зах зээл. Санхүүгийн зах зээл нь мөнгөний буюу хөрөнгийн гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Мөнгөний зах зээлийн дийлэнх нь нэг жилээс бага хугацаатай бөгөөд түүнийг бас банкны зах зээл ч гэж нэрлэдэг. Харин хөрөнгийн зах зээл нь нэгээс гучин жил хүртэл хугацаатай үнэт цаас худалддаг, худалдан авдаг зах зээл юм.
#эдийн засаг #нийтлэл

Амжилтын зам

Монгол Улс зах зээлд дөнгөж шилжиж байсан 90-ээд оны эхээр бидний хэдэн нөхөд Японы алдарт компаниудын түүх, түүний дотор “Киосера” компанийг үндэслэн байгуулагч Казуо Инаморигийн тухай уншиж, сонирхон судалж байлаа. Түүний “Амжилтын төлөө тэмүүлэл” (Passion for success) нэртэй номыг олон дахин уншиж байсан бөгөөд нэг маань түүний KDDI компанитай хамтраад бизнесээ эхлүүлсэн билээ.
#эдийн засаг #нийтлэл

Шатахууны үнийг хэрэглэгч тогтооё

Монголын эдийн засгийн өнөөгийн дампуурлын суурь шалтгаан бол үнийг зах зээл биш засгийн газар тогтоож буй хэзээ ч, хаана ч үр дүнд хүргээгүй мунхаг, популист үйл ажиллагаа юм.

Залуургүй завин дээр...

Нобелийн шагналт, орос гаралтай, Америкийн эдийн засагч Василий Леонтьев зах зээлийн эдийн засгийг дарвуулт хөлөг онгоц гээд, залуур нь төрийн зохицуулалт, харин дарвуулыг нь хүний идэвх, санаачилгатай зүйрлэжээ. Тэгвэл Монгол Улс ардчилал, зах зээлийн замыг сонгоод хориод жилийн дараа залуураа алдаж, их далайн мандал дайвалзан, давалгааны аясаар шидэгдэх бяцхан завь шиг болчихлоо.
#эдийн засаг #нийтлэл

Наадам өрнөх цагаар нам унасан төгрөг

Наадмын давалгаа хөдөөгүүр тархаж, нам төрийн удирдлагууд даган баясаж наадах зуур ам.долларын ханш дээвэр цоолж, ард иргэдийн бүсийг чангалж эхэллээ. 1550 төгрөгийн босго давсан ам.долларын ханш оны эхнээс 11 хувиар өссөн нь махнаас бусад хүнс, өргөн хэрэглээний бараагаа Хятадаас импортолдог монголчуудын хэрэглээг танаж, хэтэвчийг сэгсрэх болоод байна.
#эдийн засаг #нийтлэл