Одоо үед хийж болох хамгийн ашигтай бизнэс бол аврах ажиллагаа. Үхгэж байгаа хүнийг аврах боломжгүй бөгөөд учир нь тэднийг манай Баянсэлэнгэ Улаан зэрэг яруу алдарт их хурлын гишүүд авраад бидэнд юм үлдээхгүй нь тодорхой. Тэгэхээр бид өөр арай дориун юм аврах хэрэгтэй байна.
#чөлөөт цаг
#нийтлэл
Манай улсад хамгийн хурдацтай, далайцтай хөгжиж буй салбар бол жагсаал билээ. Юун уул уурхай. Морь той явган, трактортой, шүгэлтэй, поошигтой, өндөгтэй, хэдэн мянгуулаа, хэдүүлэхнээ, бүүр ганцаараа ч хүртэл жагсаж үзсэн. Саяхан даа жил хүрэхгүйн өмнө одоо байцаагч болсон нэг эрхэм сар бүр тогтмол жагсдаг өдөртэй болий хэмээн тунхаглаж байн байн бүх нийтийн ямар нэг өдөр бодож олдог ерөнхийлөгчөө хуга даван гарсан юм.
#чөлөөт цаг
#нийтлэл
Анх гурвалжин хүү сургуульд оржээ. Ардын сургуулийн алтан босгыг алхаж орохдоо улам мундаг гурвалжин болоод баллаад өгнө дөө гэж бодож байлаа. Ир өнцөг нь гялалзсан сайхан гурвалжин болхыг өөрөө мэдэхгүй ч төрлөх зөн нь тийшээ тэмүүлж байжээ. Үүндээ ч итгэлтэй гэж жигтэйхэн сургуульд орхыг мөрөөдөж, аав “Бараг дугуй”, ээж “Дугуйрахуу” нараас гуйж байлаа.
#чөлөөт цаг
#нийтлэл
Дэлхий 2012 сөнөн гэнээ. Бүүр энийг эртний маяачуудаас гадна манай эндхийн эртний иш үзүүлэгчид нотолсоор байна. Иш үзүүлнэ гэдэг нь хутга мэсний иш үзүүлээд сүрдүүлэн дээрэмддэг танахай этгээдүүд биш ид шид шиг юм бий болгоод түүнийгээ харуулсан хүнийг хэлдэг гэнэвүү дээ.
#нийгэм
#нийтлэл
Ойрд их хэцүү өдрүүд тохиож байна. Монгол хүний үхэх шалтгаан нэгээр нэмэгдэж. Барилга дээрээс унаж үхдэг байсан бол одоо барилга өөрөө толгой дээрээс унаж биднийг алхаар заналхийлдэг болж. Бишээ заналхийлдэг ч биш биднийг устгаж эхэлжээ.
#нийгэм
#нийтлэл
Эх оронч бол их сайхан үг билээ. Хавардаа нэг гишүүн эгч ард түмэнд өгж байгаа 21 мянган цаасны 100 цаасыг нь банкууд авжээн.
#чөлөөт цаг
#нийтлэл