Анх гурвалжин хүү сургуульд оржээ. Ардын сургуулийн алтан босгыг алхаж орохдоо улам мундаг гурвалжин болоод баллаад өгнө дөө гэж бодож байлаа. Ир өнцөг нь гялалзсан сайхан гурвалжин болхыг өөрөө мэдэхгүй ч төрлөх зөн нь тийшээ тэмүүлж байжээ. Үүндээ ч итгэлтэй гэж жигтэйхэн сургуульд орхыг мөрөөдөж, аав “Бараг дугуй”, ээж “Дугуйрахуу” нараас гуйж байлаа. Аав ээж нь бид хоёр шиг дөрвөлжиндүү хүмүүсээс яахаараа ийм гурвалжин хүүхэд гардаг байнаа гэж гайхан толгой сэгсэрнэ. Арай л “Бараг дугуй” аав хэний хүүхэд вэ гэж эхнэрээ зодчихсонгүй. Харин ээж “дугуйрахуу” түүний горшоокон дээр сууж байгаа шодойгоо гаргасан багын  зургыг нь үзүүлж чи багыхтай адилхан байгаа биздээ. Гурвалжин царайлчаад ийм л байсым байж хэмээн хэрүүлийг намдааж байлаа. Ямар хүн байснаа бүгд мартдаг шүү дээ. Тэгэж тэгэж гурвалжин хүүгийн сургуульд сурах нас болж ардын сургуульд оржээ.

Гурвалжин хүү сургуульд орсон анхны өдрөө бүх юм содон. Айл айлын дөрвөлжин, тэгш өнцөгт, олон өнцөгт гээд зүйл бүрийн хүүхдүүд нэг дор цуглан бие биенээ харан гайхаж байлаа.  Бүгд л хүсэл тэмүүлэлтэй. Гэхдээ тэд яагаад сургуулийн багш нар нь бүгд бөөрөнхий дугуй хүмүүс байгаад гайхаж байлаа. Хүүхдүүд яагаад эдэнд ийм өнцөг байдгүйм бол гэж бодно. Гэвч сургуулийн дүрэм ёсоор багшийг хүндлэнэ гэж жигтэйхэн. Багш нар эхний өдрөөс хүүхдүүдийг өөрсөд шигээ болж байж хамгийн мундаг болно гэж хичээл зааж эхллээ. Бүх хүүхдэд дугуй дүрсний хэв загвар үзүүлж үүнд бүгдээрээ багтах ёстой гэж байлаа. Зарим хүүхдүүд дорхноо дунд ангиасаа тэр хэвэнд дорхноо дасаж угаасаа тийм байсан мэт болж эхэлж байлаа. Дугуй дүрсэнд орсон хүүхдүүдийг илхэд амар болоод ч тэрүү багш нар илж таалж магтана гэж жигтэйхэн. Харин тэр дүрсэнд орж чадаагүй байгаа хүүхдүүдээ хялайж яасан удаан сурдаг, тэнэг мулгуугаар нь дуудна. Тэд нар шиг бөөрөнхий болж чадахгүй та нар мунхаг мунаг амьтад яахаараа ийм хуурайгаар зүлгэсэн ч өнцөгтэй, хасуураар тайрсан ч өнцөгтэй байдаг байнаа гэж үглэнэ.  Сүүлдээ бүүр чи хэзээ ч ийм дугуй болохгүй, тийм болхоор чи тэнэг мулгуу, нийгмийн шаар шавхруу болж өснө хэмээн дарамтална.  Дугуй дүрсэнд орж чадаагүй хүүхдүүд өөрсдийн бусдаас өөр төрсөндөө гутарч ямар нэгэн гэмт хэрэг хийсэн мэт, өөрсдийн төрсөн байдалдаа гутарч эхлэнэ. Гурвалжин хүү ч тэдний нэг болж толгой гудгар гэмт хэрэг хийсэн мэт алхана.

Дугуй болсон хүүхдүүд хамаг сайн сайхныг хүртэж, хичээл номондоо онц гарцгааж, элдэв хурал үзөвлөгөөнд үг хэлж, төвөөс ирсэн дарга нартай уулзаж гар барьж, баяр ёслолоор тэд л бэлэг авж, зуслан лагерт дугуй болсон хүүхдүүд л явна. Гурвалжин хүү болон дугуй болоогүй бусад хүүхдүүд тэдний ард. Хичнээн тэднээс олуулаа ч тэд дуугуй нуугдаж гэмшсээр. Сүүлдээ тэднийг хотоос ирсэн шалгалтаар яваа улсад, сургуулийн концэрт шинэ жилийн үеэр бусдад харуулахаас ичиж нуудаг боллоо. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дугуй багш нар “манай сургуулийн бүх хүүхэд дугуй болсон өндөр амжилтаар бид энэ сурлагын жилээ үдэж байна” хэмээн гал халуунаар цоглог уншиж байна. Хотоос ирдэг сайд дарга нар, шалгалтын хүмүүс бүүр төрөхдөө дугуй байсымуу гэмээр дув дугуй. Тэд сургуулийн ард тэвэг тоглож, бусдаас нуугдан зогсох гурвалжин болон дугуй болж чадаагүй түүний найз нарыг олж хараагүй. Харсан ч хараагүй мэт өнгөрч харин тэдэнд харагдсанаараа Гурвалжин ба түүний нөхөд шийтгэл амсанаа.

Гурвалжин х
үүг гэртээ харин дугуй болох даалгавраа хийж чадахгүй байхад аав ээж нь нэмэж дарамтална. Айлын хүүхдүүд тийм сайхан дугуй болчоод байхад манай энэ гэж яахаараа ийм байдаг байнаа. Тэр хэний охиныг хар дув дугуй хичнээн сайхан байна. Тэхэд чи өөрийхөө байгааг хар хэмээн дарамталж эхлэх болжээ. Гурвалжин хүүд сонголт байхгүй аль болох дугуй болж өөрийн өнцөгүүдээ мөлийлөгхийг хүсэн мөрөөдөж дугуй болж байна хэмээн хар дарж зүүдлэх болжээ. Нэгдүгээр ангид анх орохдоо байсан дур хүсэл, мөрөөдөл алга болжээ. Одоо сургуульдаа явхыг ч хүсдэгүй, сургууль түүнд там шиг санагдах болж “сургууль нураасай” хэмээн ханцуйдаа  дуулж явдаг боллоо.

Х
үүхдүүд сургуулиа төгсөх ойртож байгаа ч дугуй болон бусад гэж хүүхдүүд хоорондоо ялгарах боллоо. Үүнийг сургуулийн дугуй багш нар улам дэврээж дугуй хүүхдүүдээ та бүхэн тэр олон өнцөгтэй хүүхдүүдтэй нийлж болохгүй шүү. Тэд нарын хурц өнцөг та нарын энэ сайхан дугуй хэлбэрийг өө сэвтэй болгож дугуй хэлбэрийг чинь алдуулна хэмээн захина. Хүүхдүүд сургуулиа төгсөж дээд сургуульд орох элсэлтийн шалгалт өгхөд асуулт хариултууд нь хэрхэн дугуй байх вэ, манай зууны алдартай дугуй улс, дугуй хэлбэр бусдаас илүү юу гэсэн хэдхэн асуултууд асуух бөгөөд энэ бүгдийг гурвалжин дөрвөлжин гээд ямар нэг хэлбэртэй хүүхдүүд хэзээ ч ойлгож хариулж чадахгүй. Ийм болхоор зөвхөн дугуй хүүхдүүд их сургуульд орно. Гэхдээ амьдрал дээр гараад өөрийхөөрөө байж чадсан гурвалжин дөрвөлжин хүүхдүүд илүү амжилт гаргаж өөрийгөө эвдэж бусдыхаар байсан дугуй хүүхдүүд нэг насаараа хэн нэгэн намайг өөрчлөөд удирдаад аваад явчаасай гэж явсаар бага сургуулийн багш болж бусдын хүүхдийг өөрсөд шиг дугуй болгох аянд гарцгаадаг. Үхлийн тойрог. Уг нь энэ дүрсний нийгэмд дугуй төрөх боломжгүй ч бид дугуй дүрс зохиожээ.

Арван жилийн арын эгнээнийхэнд зориулав.