Манай улсад хамгийн хурдацтай, далайцтай хөгжиж буй салбар бол жагсаал билээ. Юун уул уурхай. Морь той явган, трактортой, шүгэлтэй, поошигтой, өндөгтэй, хэдэн мянгуулаа, хэдүүлэхнээ, бүүр ганцаараа ч хүртэл жагсаж үзсэн. Саяхан даа жил хүрэхгүйн өмнө одоо байцаагч болсон нэг эрхэм сар бүр тогтмол жагсдаг өдөртэй болий хэмээн тунхаглаж байн байн бүх нийтийн ямар нэг өдөр бодож олдог ерөнхийлөгчөө хуга даван гарсан юм. Хаврын их хурлын сонгуулиар сүүлийн хэдэн жил жагсаал цуглааны салбарын хөгжилийг дээд цэгт нь хүргэсэн хэдэн хүн саарал ордонд орж дарга болсоноор Сүхээ ахын талбайн нуруу амрах нь дээ гэж бодож байтал харин ч эсрэгээрээ сүүлийн хэд хоног айхтар жагсаалууд болов. Тэр бол хориод жил жагсаж үзээгүй дарга байсаар ирсэн МАН-ийхан бид жагсий хэмээн атаархуу бодолдоо хөтлөгдсөн мэт жагсаал билээ.

Тэдний жагсаалыг хараад саарал орддны шинэхэн дарга болсон мэргэжлийн жагсагчид нэг насаараа уралдаад зөнөглөөд урагшаа алхахаа больсон ч уяан дээрээ өөрийгөө сойгоод наадмын гийнгоо сонсоод хөх мах нь чичэрч зогсдог хөгшин хурдны морьд шиг саарал ордны цонхоор хараад чичирч зогссон гэнэ. Би үүнд итгэхгүй байгаа. Тэд тэгээгүй байхаа. Жагсаал цуглааны өчүүхэн ч туршлага мэдлэггүй зөвхөн  хамгаалалтын, үл тоомсорлохын арвин туршлагтай МАН намын жагсаал мэдээж мэргэжлийн жагсагчдаас туршлага судалсан нь илт харагдаж байна. Тухайлуул эхний хоёр өдөрт л гэхэд Батзандангийн поошигдох мэхийг Гүндалайгийн лоозондох мэхтэй уран чадварлаг ашигласан байна. Харин гэр барих, морь уяах гэх мэтчилэн өчнөөн жагсаалын мэхнүүдийг ямархуу уран гоёмсог ашиглахыг бид таашгүй. Тэхдээ жагсагч этгээдүүд бол эвгүй бодолтой байсан байхаа. Шууд МАН-д элсээд дарга болчий гэсэн ингээд жагсаад явах гэж. Энэ нам чинь дарга болгодог л нам гээд байсан хаа байна шууд гудамжны тэмцэгч болчлоо эсүүл Баянсэлэнгэ дарга болцым чинь илүү чанга орилоод өөрийн хүчээр дарга болноо гэх нэгэн ч байсан гэх. За ордны гадаах жагсаал бол улиг болсышдээ.



МАН-ы энэ жил гаргасан шинэ жагсаалын мэх бол Буйдандах гэдэг мэх. Та бүхэн хаврын баривчилгааны буйдандах мэхтэй андуурч болохгүй шүү. ОЛон жил дарга хийцэн болхоор эвтэйхэн жагсаж ч чадахгүй муугаа үзэх нь ойлгомжтой. Тэхээр тэр шинэ арга зохиож буйдан дээр сайхан халуун дулаан ордон дотор жагсах бишээ зэрэгцэж суусан юм. Зарим хүний нотлож буйгаар бол тэд буйдантайгаа юу ч хийнэ, буйдангаасаа салбал хэн ч биш гэнэ. Зарим нь бүүр тэднийг буйдантай нэгэн насаар холбоотой. Төрөхдөө буйдан дээр, өсөхдөө буйдан дээр, өссөн хойноо буйдан дээр ажиллаж, жагсахдаа буйдан дээр сууж, баригдахдаа ч буйдан доор, бүүр анх олдохдоо ч буйдан дээр олдсон гэж харсан хүн шиг мэтгэх болж. Бие биенээ зөөлөн буйдангын ахан дүүс минь гэсэн харцаар хардаг гэнэ. Муусайн хатуу сандалын заяатай юмнууд, сандал ч үгүй гудамжинд жагсагчид гэж эгээ л бодоогүй байх. Учир нь тэднийг өөрсдийг нь дэмжиж гадаа нь жагсагчид байгаа шүү дээ. Тэдэнд зориулж зарим нь дуу зохиосон байх шиг. Нэгэн биений минь нөгөө тал, Нүнжиг сайтай буйдан минь ч гэх шиг. Буйдангаар минь намайг таньдаг учиртай, Буйданг хараад надад дольдгондог учиртай гэж ч байх шиг. Зүйр үг бас гарж байна. Эр хүн буйдан дээр ч гарна буйдан доор ч орно. Бүүр шинэ маягын бүжигтэй буйдан стайл гэж дуу гаргаж байгаа гэнэ. Буйдан дээр сууж байгаа маягтай үйлдэл хийгээд ах нь буйдан стайлтай гэж дахилтыг нь дуулж байх юм гэнэ. Арай л дэндүү цуурхын хүмүүс.

Буйдан ч яахав өвөр дээрээ тавьсан а4 цаасан дээрх лоозонгуудыг нь ойлгох нэгэн байна. Ойлгохгүй нэгэн ч байна. АН-н СЕХ огцор гэсэн лоозон нэг нь барьж. АН нь нэг айхтар сээгстэй болсын байхаа. Сээгс гэсэн үгийг л буруу бичиж. Нэг лоозонтой эрхэм ярилцлага өгөхдөө энэ их хурлын танхимруу орхоор л АН намыхан хүчиндчээд байна гэсэн. Тэр бол ажлын байран дээрх дарамт яахаас аргагүй мөн. Төр тэднийг хамгаалах ёстой гэж хадуурах ч нэгэн байна. Харин лоозонгийн учрыг улс төрийн онолын үүднээс хамаагүй эрдэм номтой байрын тайлбарлах улс байна шүү. Тайлбар нь. Тэд чинь хорь гаруй жил дарга хийсэн улс. Тэгээд өөрсдийхөө ажлыг тайлагнаж байгаа юмаа. Тэр лоозонгуудыг нь хар. Хууль гууль боллоо, Бид ямар нийгэмд амьдарч байна вэ, Монгол улс ардчилсан улс биш боллоо, Монголын ардчилал нас эцэслэв, Төрийн алба төрлийн алба боллоо гэх мэтийг шинжилж үзхэд ойлгоно гэнэ дээ.

Уг нь бол Баяраа өөрөө л ойчцын байлээшд гэдэг шиг уг нь нэг насанд хүрээгүй охин ашигласымуу даа Өвөрхангайд нэр дэвшсэн улсууд. Тэхдээ бол охин ашиглагдаагүй гэсэн гэнэ. Үүнийг хоёрдугаар утгаар ойлгоод инээлдээд байж болохгүй шүү уншжаагаа таануус. Сурталчилгаандаа ашигласныг нь шүүх тогтооцон гэнэ лээ. Өөр юугаар тогтоолгож байж сэтгэл ханахын болдоо.  Гүү тэгээд бид зурагтаар олон хот хүрээ аймагт мөнгө тараасан, барьсан архи өгсөн, уулгасан гээд олон л юм үзсэн. Сонгууль ямар аймаар юм бэ гээл уулга алдацгааж байсан.  Одоо ингээд жагсаад шүүхийнхээ шийдвэрийг хог болгоод байвал бид цаашдаа сонгуулиа сонгууль гэж нэрлээд яадын зүгээр сайхан  арга зам нь хамаагүй ялахаа л урьтал болгий гэх ч юмуу нэрлэвэл таарна. Тэр зурагтаар баригдаад байсан улсын ч үнэн мөнийг тунгааж хариуцлага хүлээлгэхийг шүүхээс бид хүсээд ч яахуу.  Уг нь найдаж байсымсан. Ингээд тогтоосон нэгнээ буйдантай жагсаж хамгаалаад байвал орон нутгийн сонгуулиар хууль зөрчихгүй хүн гарахгүй. Хэн ч гэсэн сонгуульд үзэхдээ луйвар хийчий хууль шүүхийхэн юу юм нам хамгаалчих юм чинь гэсэн сэтгэлээр хандана. Гол нь ийм жишиг тогтуул хэцүү еэ. Өрсөлдөгч нэр дэвшигчээ алхаас ч буцахгүй байдалд орхоос сийхгүй биз. Би шүүхдээ найдаж байгаа олон хууль зөрчигсөдийг барьсан сонгуульд шударга бус өрсөлдөхөөс айдаг жишиг тогтогоосой гэж хүсэж байна. Орон нутгийн сонгууль минь шударга сайхан болоосой гэж.