Ойрд их хэцүү өдрүүд тохиож байна. Монгол хүний үхэх шалтгаан нэгээр нэмэгдэж. Барилга дээрээс унаж үхдэг байсан бол одоо барилга өөрөө толгой дээрээс унаж биднийг алхаар заналхийлдэг болж. Бишээ заналхийлдэг ч биш биднийг устгаж эхэлжээ. Хуучин бидний толгой дээрээс цэр, нус, тамхины иш за хамгийн гайгүй нь гэхэд гялгар ууттай ус исгэрэн бууж ирдэг байсан бол одоо тоосго, пилта, төмөр бүүр кран хүнд даацын автомашин унаж ирдэг болжээ. Хуучин жоохон муухай байсан л даа тэхдээ хүн амьтаны нүд хариулж байгаад арчиж орхиход санаа зовох юмгүй хэн ч намайг толгой дээрээ том цэр унгаасан гэж мэдэхгүй өнгөрдөг байж. Гэтэл одоо өглөө гэрээс гарахдаа орой хэдүүлээ уулзах бол гэр бүлүүд санаа алддаг болж дээ. Бороо хур орж шүхрээр хамгаалдаг жаргалтай үе минь алга болж юу ч унаж ирж мэдэх хүнд үе ирлээ. Албаар биднийг хамгаалах аргагүй болгож байх шиг. Саяхан бас айлын шал цөмөрч доод айлруугаа хүн орчиж гэж цуурцгааж байна. Бүхэл бүтэн хүн дээрээс унаж ирдэг болж гэж ч байх шиг.

Тэгсэн энэ бүхний учир шалтгаан нь манай хяналтын байгууллагынхны ярьж байгаагаар тэднээс болоогүй гэнэ. Учир тэдэнд хүн хүч их муу тул бүгдийг нь хянаж чададгүй гэнээ. Зүгээр ажиллаж байгаа газраас өө олоод л идэж уучих гээд л яваад байдаг биздээ. Тэхдээ энэ нь илүү чухал ажил болхоор хүн алчихаар барилгуудыг хянах хүн хүч хүрэлцэдгүй байж болох юмаа.   Тэгснээ хяналтын байгууллагынхан бас ярьжээн. Бид аль эртнээс болиулах гээд оролдоод дийлээгүй бидний эрх мэдэл хүрдэгүйн гэнэ. Яасан ч хэцүү ажилав бүх юм нь хүрдэггүй. Зүгээр ажиллаж байгаа гаунз муанзаар ороод хаана барина гээл сүрдүүлээд байдаг эрх мэдэлгүй байж худлаа яриад яваад байсан болж таарах нь. Нээрээ ч хаасан юм байхгүй торгосон нэрээр мөнгө аваал явдаг улс шүү дээ. Сүүлд төмөр унасан барилгаас ч бас 250 цаас аваал явсан гэнэ лээ. Бас л сүржигнэж байгаад хэдэн цаас аваал явж л дээ. Эрх мэдэлгүй хэвтэжээж  эрх мэдэлтэй улс шиг айлган сүрдүүлж мөнгө авдаг төрийн эркээтчид гэж эд байхдаа. Ер нь тэгээд архинд хордоод үхсэн ч архины үйлдвэрийн буруу болдог монголд хяналтыхан байгаад ч яахынмб дээ. Эрх мэдэл байхгүй, буруутахгүй, хариуцлага хүлээхгүй, хүн хүч хүрэлцэхгүй ийм байгууллага байхаар сайхан иргэд өөрснийгөө бодоод явжээвэл яадын гэсэн горимын саналтай байна.



Өөрийгөө бодох эхний алхам. Аль болох баригдаж байгаа барилгын хажуугаар явахгүй байх. Баригдаад дуусцан барилгаас ч ховхорч унаж байгаа тул баригдсан барилгын хажуугаар ч явахгүй байх. Ер нь барилгаас хол байх. Хэрвээ зайлшгүй явхаар бол каск өмсөөд ч нэмэргүй таны дээрээс кран болон бусад хүнд машинууд унаж ирэх болно. Тэхээр хамгийн сайн арга бол бултаж сурах. Бага оврын зүйлийг хөл дээрээ хөнгөн ажилаад толгойгоо дохиж бөхөлзөөд хөнгөн гаргаж сурах. Том зүйлээс бол гүйх зарчимаар бултах. Жиндээ анхаарах. Унаж болзошгүй машин болон барилгыг холоос тодорхойлж зайгаа барих. Бүгд уначмаар харагдах тул энэ боломжгүй  мэт санагдаж байсан ч арай илүү унаж мэдхийг урьдчилан тодорхойлж зайлах.

Зөвхөн агаарт анхаарал хандуулах нь учир дутагдалтай. Саяхан би таксинд өгөх мөнгөө ганц нэг мэтр ч болтугай хороох гэж арагшаа харж гар өргөж яваад замын ус зайлуулах нүхрүү унаж орхисон билээ. Тэхээр доошоо харж явах. Бага зэргийн нүхэн дээгүүр харайж гарах. Харайх аргагүй том нүх дайралдвал дотогш орон буцаж гархаа бодох. Энэ үедээ байнга дээшээ харсаар байх. Нүхнээс бол зайлсхийх ямар ч боломжгүй тул дээгүүр нь гарах буцах гэсэн сонголтуудтай гэдгээ сайн бодолцох. Нэлийсэн борооны ус, хунгарласан цас байвал түүнд хэзээ ч итгэж болохгүйг сана. Манай хотын төвд ямарч том нүх байж болдогыг ой тоондоо ортол цээжил.

Дээшээ доошоо хяналтаа өндөрсөг. Аль болох нүхэн дээгүүр харайж гархаас зайлсхийж нүхэнд орж дээрээс унаж болох зүйлсийг нүхэнд сайтар ажиглаж байж дараагын хөдөлгөөнөө хийж бай. Нүхнээс гарах явцдаа, гарсан хойноо, дараагын нүх дайралдах хэдхэн алхамын зайнд ч гэсэн дээрээс унах аюулыг сайтар шалгаж байх.

Мөн дээрээс доороос аюулгүй байлаа ч хөндлөнгөөс хажуугаас машин дайрна, согтуу хүн зодно гээд аюул их байна. Хаашаа ч гарахгүй нэг аюулгүй газар олсон ч утаанд хордоно. Ер нь тэгээд нэг өгүүлбэрээр дүгнэхэд бид улаанбаатарт аюулгүй амьдарна гэж байхгүйн байна. Улаанбаатарт амьдарч буй надад эмгэнэл илэрхийлээч.