2019 оны Монголын эдийн засгийн форумын үеэр “Залуу Монгол” нэгдсэн хэлэлцүүлэг болов. Энэ хэлэлцүүлэгт 70, 80, 90, 2000 төлөөлөл болсон шижигнэсэн 5 залуу оролцож сонирхолтой яриа өрнүүлсэн. “IRIM” судалгааны хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Ц.Батсугар, ”Оюу Толгой” компанийн нөөц болон системийн менежер А.Одончимэг, “Лантуун дохио” ТББ-ыг үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлан, “Бодлогод залуусын хяналт” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Т.Амарзаяа, МУИС-ийн гуравдугаар дамжааны оюутан, “Investrade academy”-ийг үүсгэн байгуулагч Ү.Батмагнай нар Монголыг залуусын орон гэж дүгнэв үү?
#иргэний оролцоо
#залуус
#залуучууд
#залуусын оролцоо
Бидний эргэн тойронд болж буй, бас болохгүй байгаа бүхий л асуудал бидэнтэй л холбоотой ажээ. Иймээс бултаараа иргэн бүрийн оролцоог яаж бий болгох уу, эерэг нийгмийг хэрхэн хамтдаа бүтээх ёстой тухай асуудлыг манай баг Синдикат ярилцлагын 43 дахь дугаараар хөндлөө. Нэвтрүүлгийн зочдоор Хууль зүйн ухааны доктор Д.Сүнжид, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын хяналт, шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Э.Бат-Идэр, “Мизес Монгол” ТББ-ыг үүсгэн байгуулагч Д.Амартүвшин, Lead.Style мэдээллийн сайтын ерөнхий редактор Г.Одгарав нар оролцлоо.
#иргэний оролцоо
#тбб
#төр
#хувийн хэвшил
58 дахь дугаараар Улаанбаатар хотын өмнө тулгамдсан олон асуудлын нэг боловч хүн болгоны барьж авахын хүсдэггүй сэдвийг хөндөж, нэвтрүүлгээ “Далан давхар” буюу Самбалхүндэв оршуулгын газраас бэлтгэлээ. Зочдоор “Буяны зан үйлийн холбоо”-ны тэргүүн Г.Идэрмаа, гэвш Б.Бат-Эрдэнэ, “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн институт”-ийн захирал Л.Ану-Үжин, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хог хаягдал, удирдлага зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун нарыг урьлаа.
#оршуулга
#зан үйл
#соёл уламжлал
#70 давхар
Дэлхийн боловсролын форумын үеэр уулзах юмсан гэж таван жил бодож төлөвлөж байсан Итали улсын ерөнхий сайд асан Matteo Renzi -тэй уулзах боломж гарав.
#залуусын оролцоо
#популизм
#улс төр