В.Ганзориг

@ganzorigv
166
нийтлэл
2,839,271
уншигдсан
585
сэтгэгдэл

Өнө мөнхийн Монгол

АНУ ба Монгол хамтран ирэх 15 жилд 670 тэрбум төгрөгийн төслийг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгаль хамгааллын чиглэлээр хэрэгжүүлэхээ албан ёсоор баталгаажуулав.
#өнө мөнхийн монгол #уур амьсгалын өөрчлөлт #байгаль хамгаалал

Форум дэмий гэж үү?

Хурал ихэдвэл ажил муудсаных, хуушуур ихэдвэл мах муудсаных гэж зарим хүн ярьдаг. Та элдэв янзын хурал, зөвлөгөөн, форумаас үнэхээр залхаж байна уу? Үр дүн байдаг юм уу? Форум, хэлэлцүүлэг хийхгүй байж болдоггүй юм уу? Сонгодог утгаараа ажилладаг бодлого судалгааны хүрээлэн буюу мэргэжлийн тинк танк институти Монголд бий юу зэрэг асуудлыг хөндсөн Синдикат ярилцлагын 25 дахь дугаарын зочдоор “Нээлттэй мэдлэг боловсролын сан”-гийн тэргүүн Д.Энхбат, МУИС-ын профессор, эдийн засгийн ухааны доктор Ч.Хашчулуун, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын зөвлөх Б.Эрдэнэсанаа, Ард санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг нар оролцлоо.
#форум #хурал

Хүний эрх ба Иргэний орон зай

Ардчилсан нийгмийн оршихуй болсон хүний эрх ба иргэний орон зай, түүний эрхэм чанар, тулгарч буй бэрхшээл ба сорилт, иргэний нийгмийн байгууллагуудын ач холбогдол, эрсдэл, үүрэг бас хариуцлага гэсэн нэн чухал сэдвийг 70 дахь дугаараар хөндөж байна. Зочдоор “Хүний эрхийн үндэсний комисс”-ын гишүүн С.Дондов, ”Бодлогод залуусын хяналт” ТББ-ын захирал Т.Амарзаяа, ”IRIM” хараат бус судалгааны хүрээлэнгийн зөвлөх А.Долгион, ”Цогц хөгжлийн үндэсний төв”-ийн захирал М.Энхбадрал нар уригдлаа.
#ардчилал #тбб #хүний эрх

Дэлхийн дижитал сэтгүүлийн "Нэтфликс" болно

МедиаТек (MediaTech) салбарт Монголдоо байтугай дэлхийд түүчээлж байгаа компанийг энэ удаагийн цувралаар танилцуулж байна. 2014 онд ганцаараа эхлүүлж байсан бизнес нь өнөөдөр дэлхий даяар хэдэн зуун мянган хэрэглэгчтэй болж, дэлхийн хамгийн шилдэг медиа корпорациудтай гэрээ хийсээр байна.
##4thindustrialrevolution #digitaltransformation #enation #emongolia #covid19

Эгэх хариуцлага

Зочдын маань үг болгон нь үнэтэй сонирхолтой нэвтрүүлэг хийлээ. Нийгмийн өөрчлөлтийг хэн, яаж, ямар зорилгоор хийдэг вэ, иргэн хүн зорилготой, зоригтой, нийгмийн идэвхтэй байхын утга учир юунд байдаг бол, эгэх биш эргэх хариуцлага биш үү, төр тунгалаг бөгөөд иргэддээ нээлттэй байх зайлшгүй шалтгаан нь юу юм бол зэрэг асуултын хариуг та энэхүү нэвтрүүлгээс авах болно. Нэвтрүүлгийн зочдоор Хүний эрх хамгаалагч Б.Болорсайхан, IRIM судалгааны хүрээлэнгийн зөвлөх, ТУЗ-ийн гишүүн А.Долгион, Дэлхийн Банкны засаглалын мэргэжилтэн Д.Амарбаясгалан, “Бүх Нийт Боловсролын Төлөө” үндэсний эвслийн зохицуулагч Д.Тунгалаг нар оролцлоо. Синдикат ярилцлагын 44 дэх дугаарыг текст болон видео хэлбэрээр хүлээн авч уншиж бас үзнэ үү!
#нийгэм #эдийн засаг #эгэх хариуцлага #иргэний нийгэм #тогтвортой хөгжил #хүрээлэн буй орчин #хариуцлага #хүний эрх

Эв эе гэхдээ хувьсгал шүү. Аа бас эдийн засаг юм байна аа!

Төрийн гурван тэргүүний шинэ жилийн үгэн дээр иймэрхүү хальт дүгнэлтийг хоёр сар гараны өмнө хийж байв. Цагаан сараар манай гурвын хэлсэн товч үгийг шинэ жилийн үгтэй нь харьцуулахад сонирхолтой байлаа.
#ерөнхий сайд #ерөнхийлөгч #уих-ын дарга