Хурал ихэдвэл ажил муудсаных, хуушуур ихэдвэл мах муудсаных гэж зарим хүн ярьдаг. Та элдэв янзын хурал, зөвлөгөөн, форумаас үнэхээр залхаж байна уу? Үр дүн байдаг юм уу? Форум, хэлэлцүүлэг хийхгүй байж болдоггүй юм уу? Сонгодог утгаараа ажилладаг бодлого судалгааны хүрээлэн буюу мэргэжлийн тинк танк институти Монголд бий юу зэрэг асуудлыг хөндсөн Синдикат ярилцлагын 25 дахь дугаарын зочдоор “Нээлттэй мэдлэг боловсролын сан”-гийн тэргүүн Д.Энхбат, МУИС-ын профессор, эдийн засгийн ухааны доктор Ч.Хашчулуун, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын зөвлөх Б.Эрдэнэсанаа, Ард санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг нар оролцлоо.
#форум
#хурал