Монгол Улсаа, монгол хүнийг дэлхий, олон улсын хэмжээнд өндөрт өргөсөн иргэнээ төр засаг бодитойгоор үнэлэхээр боллоо. Өнгөрсөн онд Ерөнхийлөгчийн зарлиг гарч олимп, дэлхийн аваргын медальт тамирчинд насан туршид нь сар бүр багагүй хэмжээний мөнгөн цалин олгож байхаар тогтсон.
#нийгэм
#нийтлэл
2008 оны найман сард Бээжингийн олимпийг сурвалжлах сайхан боломж надад тохиосон. Сэтгүүлч бидэнд ховорхон олдох энэ боломжоо хойш нь тавиад мазаалай гэдэг амьтныг нүдээр үзэхээр Алтайн цаадах говийг зорьж билээ. Уг хоёр томилолт цаг хугацаа нь давхацсан болохоос хоёулаа л дахиж олдоод байхааргүй ховор завшаан байсан юм.
#нийгэм
#нийтлэл
Цагаан сарын өмнөхөн уламжлал ёсоор Засгийн газар хуралдаж ”Улсын тэргүүний сайн малчин, тариаланч”-аа тодрууллаа. Энэ удаа урлаг соёлын салбарт олны танил болсон поп ”Камертон” хамтлагийг ”Улсын аварга хамт олон” болгожээ. Өөрөөр хэлбэл тус хамтлагийн дуучин ”Эба” буюу Б.Эрдэнэбат өнөө жил хамгийн сайн ажилласан тариалангийн компанийн захирал нь юм байна.
#нийгэм
#нийтлэл
Сүүлийн үед УИХ-аар хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль хэлэлцэж байгаа нь мэдээллийн хэрэгсэлүүдийн анхаарлыг татаж байгаа. Одоо манай шинэ парламент, төрөөс хэвлэлийн асуудлыг улам сайхан, ардчилсан болгох гэж санаа тавьж байгаа нь талархууштай. Харин сайжруулах гэж байгаад улам дордуулчих вий гэсэн санаа зоволт бий болоод байна.
#нийгэм
#нийтлэл
1980-аад оны сүүл гэхэд монголчууд үндсэндээ цагаан сар хийх дургүй болчихсон байлаа. Ялангуяа тэр үеийн залуу гэр бүлүүдэд энэ талаарх ёс заншлыг эцэг өвгөд нь хэлж өгөөгүй. Зөвлөлт засаг ба манай нам засгийн ч цагаан сар гэх нэгэн уламжлалыг устгах зорилго үнэндээ биелснээр хараа хяналтаа сулруулсан юм.
#нийгэм
#нийтлэл
Идэр гурван ес тачигнах Монголын их тэсгим жаврыг тэсэн гардаг амьд амьтан ховор. Тэгвэл энэ өдрүүдийг огт тоохгүйгээр барахгүй гайхамшгийг үзүүлдэг гурван амьтан байна. Үүнд ар цармын азарган чоно, Алтай говийн орсон буур хоёрын ороо нь ид ордог үе.
#чөлөөт цаг
#нийтлэл