Сонгуулиас сонгуульд хэрэлдэх булаацалдах зодооны дөрвөн жилд наадам хорслоо тайлах бас нэг сэдэв болсон нь харамсалтай. Хүннү гүрний, эзэн Чингисийн их Монголын, 1911 оны тусгаар улсаа тунхагласны, Ардын хувьсгалын, Ардчиллын гээд энэ бүх ойг миний чинийхээр хуваах ямар ашигтай юм бэ?
Төрийн эрх ард түмний гарт гэх омогшил-ухаанаар сонголтоо хийхийг хичээ. Өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй. Гэхдээ ялгаагүй шахам даа чааваас.
Худ ургийн цусан холбоог дээдлэн нууцлаад, удахгүй сонгох Төр түмнээ холбогч гишүүдийнхээ ёс зүйг тантъя.
Тэнэг улс Лусын хишгээр хөгждөггүй аж. Кувейтэд баялгаас гадна ухаан бас байжээ.
Хоёр нүүрт хоцрогдсон авираа хаяж, умард өмнөд хөршийнхөө мөс чанарыг зориуд дөвийлгөлгүй, зориуд гутаалгүй бодит хэмжээнд нь зөв цэгнэе. Тарамдсан бодлоо хоёрхон цэгт хумь.
Итгэл алдахгүй түншилбээс олз хэн хэндээ нэмэгдэнэ гэх монгол жинчдийн улстөргүй хар ухааныг нулималгүй анхаарлаа хандуулаач, бодлого боловсруулагч мэргэд ээ.