ХХ зууны туршид шинжлэх ухаан технологийн ололт нэвтрээгүй тийм бөглүү хязгаар бөмбөрцөгт үлдээгүй. Энэ өнцгөөс харвал Монголын 1921-1990 оны өөрчлөлт Зөвлөлтийг дагаагүй бол заяахгүй үсрэлт гэдэг туйлшрал биш биз? Орос ах туслаагүй аваас Монгол хувьсгалын өмнөх балчигтаа живсэн гэдэг эргэлзээтэй бус уу? 70 жилийн манай ололт буюу орос ахын тусламж маань ХХ зууны шинжлэх ухааны нээлтийн “бум”-аар дэлхийд хаа сайгүй дэлгэрсэн, маниус шиг онгирох зохимжгүй ердийн алхам бус уу? Их гүрнүүдийн хүчирхэг тэлэлтээр жижиг буурай яс үндэстэн энэ хугацаанд ийм анзааны алхам бүгд дор бүрнээ хийчихсэн юм биш үү?
Анчдын сүрэг зэрлэг үхэртэй тулалдлаа. Зэрлэг үхэртэй өвгө дээдэс маань хүч сорих гэсэн бус гэдэс нь маш их өлсчээ. Цусаа үзэж улангассан үхэр чулуунаас ондоо зэвсэггүй анчдын олонхийг хүнд бэртээснээр барахгүй хэд гурвыг бүр тонилгож орхив. Гэлээ ч гэсэн анчид үхрээ эд бад хийж авчээ.
(Хуучин бичвэрээ найдвар төрүүлсэн шинэ үедээ толилуулъя)
Хошин мэдрэмж бол муугаас сэрэмжлэх дархлаа. Хувь хүн болоод нийгмийн хөгжилд харш зуршлаа нийтээр хүчтэй жигшвэл том үсрэлт болно гэж итгэсээр амьдрав.
Тэнэг улс Лусын хишгээр хөгждөггүй аж. Кувейтэд баялгаас гадна ухаан бас байжээ.
(Оросыг өмөөрч Украиныг зүхэгч монгол троллуудад зориулав)